Итгэмжлэгдсэн мэргэжилтэн хөлсөлж, үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаарай

Итгэмжлэгдсэн мэргэжилтэн хөлсөлж, үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаарай

Watch the film

Link to Youtube Video (visible only when JS is disabled)

Гудамж харахын итгэмжлэгдсэн мэргэжилтнүүд:

"Итгэмжлэгдсэн" дүрс тэмдэг
  • Гудамж харахын итгэмжлэгдсэн гишүүний тэмдэг авсан хүмүүс
  • Нийтэлсэн 360 хэмийн тавин зураг нь зөвшөөрөгдсөн онцгой хувь нэмэр оруулагчид
  • Хөлслөх боломжтой мэргэжилтнүүдийн жагсаалтад багтсан
  • Итгэмжлэгдсэн брэндийн өмчийг маркетингийн зорилгоор ашиглахаар бэлтгэгдсэн

Мэргэжилтнээс ямар үр дүн хүлээх вэ?

Олон нийтэд танигдах хүсэлтэй бизнесийн хувьд Google Газрын зураг дээр харагдах байдлыг нэмэгдүүлж бусдаас ялгарахад тань Гудамж харахын туршлагатай хувь нэмэр оруулагч тусална. Гэвч үүнийг эхлүүлэхийн өмнө тал тус бүр ямар үүрэг хүлээж оролцох вэ гэдгээ ойлгож мэдсэн байх нь чухал юм.

Бизнесийн өмчлөгчид

  • Та бизнесийнхээ зургуудыг цуглуулахаар итгэмжлэгдсэн зурагчин хөлслөх бол тус зурагчны үйлчилгээний чанарт Google-н зүгээс баталгаа өгөх боломжгүйг анхаарна уу.
  • Зураг авхуулах нөхцөл, үйлчилгээ, үнийн талаарх бүх хэлцэл нь зурагчин, та хоёрын хооронд байна.
  • Виртуал аялал эсвэл гэрэл зургийн аливаа төлбөрийг итгэмжлэгдсэн зурагчинд төлнө, Google-д буюу Google-р дамжуулан ямар ч төлбөр төлөхгүй.
  • Маргаан гарсан тохиолдолд та байгуулсан гэрээнийхээ нөхцөлийн дагуу зурагчин эсвэл агентлагтай асуудлыг шийдвэрлэнэ.
  • Та Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчны зүгээс үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой асуудлыг мэдээлэх бол энэ маягтыг бөглөх боломжтой.
Google Гудамж харах итгэмжлэгдсэн мэргэжилтэнтэй бизнесийн өмчлөгч

Гудамж харахын үйлчилгээг авах

Итгэмжлэгдсэн мэргэжилтэн нийгэмлэгүүдийн тань Гудамж харахыг шинэчлэхдээ Street View ready технологийг ашиглан гудамжны зураглалыг авч, нийтлэх боломжтой.

  • Google компани зурагчин эсвэл агентлаг ажиллуулдаггүй боловч Гудамж харахын замын хамгийн шинэ зураглалыг нийтлэх боломжийг хувь нэмэр оруулагчдадаа олгодог. Манай ажилд авах боломжтой мэргэжилтнүүдийн тусгай жагсаалт нь өндөр чанар бүхий, гайхалтай зургуудаар хувь нэмэр оруулан, мэргэшсэн ур чадвараа харуулсан зурагчин болоод агентлагуудыг харуулдаг.
  • Google нь та бүхэнд эргэн тойрон дахь ертөнцтэйгээ танилцахад тусалж, туршлагыг тань баяжуулах зураглалыг хүргэхийн тулд олон улс оронд автомашинаар аялан хүчин чармайлт гаргасаар байна. Бид тан руу удахгүй очих эсэхийг харахын тулд дараагийн удаад бид хаашаа явж буйг лавлаж хараарай. Эсвэл дараа гэж хойшлуулахгүйгээр удахгүй шинэхэн зураглалтай болохыг хүсэж байвал итгэмжлэгдсэн мэргэжилтэнтэй холбоо бариарай.
Google Гудамж харах камертай итгэмжлэгдсэн мэргэжилтэн

Өөрийн бүсээс итгэмжлэгдсэн мэргэжилтнийг хайж олох

Өөрт ойр итгэмжлэгдсэн мэргэжилтнийг хайхаас эхлээрэй.

Агентлаг Хот Имэйл Холбоо барих утасны дугаар
Агентлаг Хот Имэйл Холбоо барих утасны дугаар

*Гудамж харахын итгэмжлэгдсэн гишүүний хөтөлбөр шинэ элсэлтийг түр хугацаагаар хаасан.