Далайд гарцгүй хаалттайгаас нээлттэй - Гудамж харах Буддын хаант улсыг дэлхийд хэрхэн нээн харуулсан тухай.

Гималайн нуруудын дунд орших Бутан улс хөтөл даваа, тансаг хөндий, тунгалаг гол горхиор үргэлж арвин байсаар ирсэн. Тиймийн учир тус улсын засгийн газар Бутаны аялал жуулчлал хийгээд нийгэм эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэхийн дээр эдгээр нуугдмал эрдэнэсийг харуулах нэг жилийн хугацаатай санаачилгыг гаргаж Гудамж харахтай хамтран ажиллажээ.

Бутаны аялал жуулчлалын зөвлөл зураг авахтай холбоотой зөвшөөрөл болоод бүрдүүлэлтийн хэд хэдэн давааг давсныхаа дараа Google Сингапураас техникийн тусламж авч, хамтран ажилласны хүчинд тус төслийг 2020 оны 5-р сард эхлүүлэх боломжтой болжээ. Гудамж харахын зүгээс тэдэнд тус төслийг тасралтгүй хэрэгжүүлэхэд нь зориулж хоёр ширхэг Ricoh Theta V, нэг ширхэг Insta360 Pro-р, мөн биечлэн сургалт, асуудал шийдэх байнгын зөвлөгөөн зохион байгуулж тусалжээ.

2625,86 км

зураг авсан

2'398'285

зураг нийтэлсэн

7,4 M

удаа үзсэн

Бутаны үзэсгэлэнг дижиталаар зураглах нь

Гудамж харахын санаачилга гарахаас өмнө Бутан улсад аялах боломжтой зочид жуулчидтай холбогдох техник ур чадвар, тоног төхөөрөмж байгаагүй тул жуулчид аяллаа төлөвлөхөд амаргүй байжээ. Гэтэл одоо буддын шашны мөргөлчдөөс авхуулаад аялах боломжтой жуулчид гээд хэн ч байсан Тхимпхугийн цайз - сүм хийд, Пунахагийн өөгүй цэвэр тосгодыг виртуалаар нээн илрүүлэх боломжтой болсон.

Энэ тус улсын засгийн газрын дэлхийтэй холбогдох төлөвлөгөөний чухал үе шат байхаас гадна ICT-д суурилсан нийгмийг цогцлоох Бутаны дижитал аяллыг нэг алхмаар урагшлуулсан юм.

Бутаны илүү их зорчдог зам

Гудамж харахын ухаалаг зам заагч нь дэлхий дахин дахь түм түжигнэсэн газрыг аялагчдад нээхийн дээр, сонгох хийгээд өөрчлөгдөж хөгжих эрх чөлөөг жуулчдад олгодог. Тухайн агшны 360 хэмийн видео материал, аливаа газрын нөхцөл байдлыг харуулах виртуал аялалд хандах нь аяллын талаар төсөөлөлтэй болох, аливааг судалж мэдэхэд нь аялагчдад тус болж байна.

 

Google Гудамж харахын Бутан улсын хувилбар нь улс оронд хийгээд дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст тус нэмэр болсон. Газар орны судлаачид, бизнесүүд, засгийн газрын агентлагууд, судалгааны институтууд болон бусад газар үйлчилгээгээ сайжруулахдаа Гудамж харахыг ашиглах боломжтой.

-

Доржи Драдхул, Бутаны аялал жуулчлалын ерөнхий зөвлөлийн дарга

 

Гудамж харахад 500 шинэ бизнес, харин Бутаны газрын зурагт 4000 шинэчлэлт нэмэгдсэнээр замын хөдөлгөөний тухайн агшны шинэчлэлт, маршрутын зөвлөмжөөс авхуулаад орон нутгийн бизнесүүдийг илүү ихээр ил харуулж, оршин суугчид үүнээс мөн үр ашиг хүртэх боломжтой болсон.

Google Гудамж харахын Бутан дахь автомашин дээр мэргэжилтнүүд камер тохируулж байна

Сайжруулсан гудамж харах

Тус улсын засгийн газрын Гудамж харахын санаачилга нь дэлхийтэй холбогдохоос гадна хөгжилд чиглэсэн төслийг төлөвлөхөд маш их тус нэмэр болж буй нь батлагдсан. Олон зууны туршид нууц байсаар ирсэн нутаг дэвсгэрийн зургийг авсан нь Бутан улсын өвийг хадгалж хамгаалах стратегийн эхлэл цэг болжээ. Тэд Гудамж харахын өгөгдлөөр дамжуулан зам харгуйн нөхцөл байдлыг мэдэж аваад, шаардлагатай гэсэн хэсгийг засаж сайжруулах боломжтой болсон.

Олон, олон судлаач Бутан улстай танилцсаар байна. Гэтэл ердөө хорин хот буюу 38394 м.кв нутаг дэвсгэрийг хамруулсны дээр дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалтаар дамжуулан газрын зургийг байнга шинэчлэхээр төлөвлөж байгаа гэхээр Гудамж харахын энэхүү санаачилга дөнгөж эхэлж буй хэрэг юм.

Гудамж харах нь жижиг хорвоо ертөнцүүдийг өргөн замуудаар хооронд нь холбодог. Гайхалтай зураглалаар дамжуулан нуугдмал эрдэнэсийг ил гаргаснаар улс орны шилжилтэд хувьсгал хийх, мөн өсөж хөгжихөд нь зайлшгүй үүрэг хүлээж буй юм.

Цааш судлах

Гудамж харахын зураглалаа хуваалцах