Харааж зүхсэн бусдын үйлдэл болон заль мэхээс сэрэмжлээрэй

Янз бүрийн тусламж дэмжлэг үзүүлдэг, мөн аль ч төрлийн зураг эсвэл өгөгдлийг шинэчилдэг, Google-н ажилтан гэж өөрийгөө танилцуулсан хүн биечлэн уулзах эсвэл холбоо баривал анхааралтай байна уу. Манайхтай түнш компани Google-г төлөөлж ярих эрхгүй бөгөөд өөрийгөө бие даасан гэрээт гүйцэтгэгч гэж танилцуулах ёстой байдгийг бидний зүгээс онцолж байна.

Google-н өмнөөс тантай шууд харьцаж байгаа цагт дурдсан дараах тохиолдлуудаас бусад үед тоолгүй өнгөрөөхийг бидний зүгээс онцгойлон зөвлөж байна:

  • Хэмжигдэхүүн, дижитал медиаг хэмжих, дижитал чиг хандлага буюу дижитал шинэ платформ, мөн бизнесийн шинэ чиг хандлагыг мэдээлэх, медиа зөвлөгөө өгөх гэх мэт зорилгоор Google-н өмнөөс үйлчилгээ эсвэл сургалт санал болгох;
  • Хайлт, Google Гудамж харах эсвэл Google Газрын зургийн аль нэг дээр нүдэнд тусахуйцаар байршуулна гэх мэт Google-н албан ёсны үйлчилгээтэй үл нийцэх амлалт өгөх;
  • Телемаркетингийн тасралтгүй дуудлагаар гэрээлэгч талыг шахах эсвэл Google-н платфоомоос контентыг нь хасна гэж сүрдүүлэх.

Google нь гэрэл зурагчин эсвэл гэрэл зургийн агентлагийг ажиллуулдаггүй, харин маркетингийн зорилгоор, итгэмжлэгдсэн гишүүний хөтөлбөрийн зүйлсээр тоноглосон итгэмжлэгдсэн мэргэжилтнүүдийн (Гудамж харахын итгэмжлэгдсэн мэргэжилтнүүд) жагсаалтыг мэдээлдэг болохыг чухалчлан анхаарна уу. Эдгээр мэргэжилтэн нь бие даасан аж ахуйн нэгжийн хэсэг бөгөөд бүх гэрээ хэлцлийг Google-н нөлөө эсвэл оролцоогүйгээр хэрэгжүүлдэг болно. Эдгээр мэргэжилтэн нь Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчны бодлогыг заавал мөрдөх ёстой.

Сэрэмжтэй байгаарай! Гудамж харахын итгэмжлэгдсэн мэргэжилтэнд дараахыг хориглоно:

  • Өөрийгөө Google-н ажилтан гэж дурдах эсвэл Google-н өмнөөс үйлчилгээ санал болгох;
  • Гудамж харахын дүрс тэмдэг, тэмдэг, мөн логог тээврийн хэрэгсэлдээ ашиглах;
  • Google, Google Газрын зураг, Гудамж харахын брэнд, итгэмжлэгдсэн тэмдэг, Google-н аль нэг худалдааны тэмдэг эсвэл түүнтэй ижил зүйлсийг аливаа домэйн нэрд ашиглах;
  • Google Гудамж харах эсвэл Google Газрын зураг дээр нүдэнд тусахуйцаар байршуулна хэмээн батлах;
  • Агентлагийнх нь үйлчилгээнд бүртгүүлэхийг эсвэл үйлчилгээг нь үргэлжлүүлэн ашиглахыг шахах;
  • Төлбөрийн оронд Google зарын купон санал болгох;
  • Нутгийн хөтчийн хувиар үнэлгээ эсвэл шүүмж нийтлэх гэх мэт алагчлаагүй мэт дүр эсгэсэн мэргэжлийн бус бусад үйл ажиллагаа бүхий үйлчилгээг холбон хамаатуулах;
  • Хөтөлбөрт зориулсан янз бүрийн үйлчилгээг санал болгохдоо итгэмжлэгдсэн гишүүний тэмдэг ашиглах. Жишээ нь: дэлгүүрийг зорьж ирсэн хүний тоог хэмжих төхөөрөмж (дохионы цамхаг) эсвэл кампанит ажлын гүйцэтгэлийг хэмжихийн тулд өөр бусад багаж хэрэгслийг тохируулах, дижитал медиа дээрх багийн сургалт, дижитал чиг хандлага эсвэл дижитал шинэ платформ болон бизнесийн шинэ чиг хандлагыг мэдээлэх; медиа зөвлөгөө; туршилтын төсөл, гэх мэт.

Гудамж харахын итгэмжлэгдсэн гишүүний хөтөлбөрийн мэргэжилтнүүдэд дараахыг зөвшөөрнө:

  • Санал болгосон үйлчилгээнийхээ хариуд төлбөр авах;
  • Өөрийн брэнд болон логог компанийнхаа тээврийн хэрэгсэл дээр үзүүлэх;
  • Business Profile дээрээ итгэмжлэгдсэн гишүүний тэмдгийг ашиглах;
  • Итгэмжлэгдсэн гишүүний тэмдэг болон брэндийн элементийг вебсайт, үзүүлэн, компанийн хувцас хэрэглэл, сурталчилгааны хэвлэмэл материал дээр ашиглах.

Та энэ маягтыг бөглөж Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчинтай холбогдох эсвэл асуудлыг мэдээлэх боломжтой.

Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах нь бидэнд хамгаас чухал. Тиймээс бид Google-н брэнд болон Google-н платформыг ашиглахыг хязгаарладаг. Ямар ч аж ахуйн нэгж байлаа гэсэн дараахыг зөвшөөрөхгүй:

  • Компанийн тээврийн хэрэгсэл дээрх Гудамж харахын дүрс тэмдэг, лац тэмдэг эсвэл лого гэх мэт Google-н брэндийг ашиглах;
  • Итгэмжлэгдсэн мэргэжилтний ялгарал болох Google-н брэнд, Google Газрын зураг болон Гудамж харах эсвэл Google-н бусад худалдааны тэмдэг эсвэл түүнтэй адилтгах бусад зүйлийг домэйн нэрд ашиглах;
  • Google-н брэнд, Google Газрын зураг болон Гудамж харах эсвэл Google-н бусад худалдааны тэмдэг эсвэл түүнтэй адилтгах бусад зүйлийг хувцас хэрэглэл (дүрэмт хувцас, гэх мэт)-д ашиглах;
  • Google, Google Газрын зураг болон Гудамж харах брэнд эсвэл Google-н бусад худалдааны тэмдэг эсвэл түүнтэй адилтгах бусад зүйлийг Google Business Profile-даа ашиглах;
  • Тодорхой нэг бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг Google дэмжиж баталдаг гэж ойлгогдохоор Google-н худалдааны тэмдэг эсвэл итгэмжлэгдсэн гишүүний тэмдгийг ашиглах.