Гудамж харахын түүхээр дамжуулан урам зориг аваарай

Занзибарын зураг

Занзибар

Занзибар төслийн талаарх Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчдын цуглуулга “World Travel in 360 (WT360)” болон Занзибарыг газрын зурагт оруулахаар Танзанийн засгийн газартай хамтран ажилласан тэдний хамтын санаачилгыг үзнэ үү. Федерико Дебетто, Николай Омелченко болон Крис дү Плесси нар олтригийг зураглах үндэс суурийг тавих, Гудамж харахын зургийг орон нутгийнханд таниулж мэдүүлэх, мөн орон нутгийнханд зориулан төслийг цааш өөрсдөө бие даан үргэлжлүүлэх тогтвортой загварыг бий болгох зорилгоор Танзанийг зорьжээ.

Мьянмарын зураг

Мьянмар

3XVIVR Productions-н зурагчин Ньи Линн Сек, түүний ажлын хамт олны гайхалтай бүтээлийг харуулах тус видеогоор дамжуулан Мьянмарыг судалж мэдээрэй. 3XVIVR нь Гудамж харахаар дамжуулан Мьянмарыг дижиталчлах, тус улсын соёлын өвийг 360 хэмийн зураглалаар хадгалж үлдээх зорилготой тусгай төсөлдөө маш их цаг хугацаа, хичээл зүтгэл зориулжээ.

Зимбабвегийн зураг

Зимбабве

Гудамж харах үйлчилгээгээр Зимбабвег зураглаж үзүүлсэн Таванда Канемагийн өгүүлэх түүхийг үзнэ үү. Таванда Google Газрын зураг дээр олон улсын жуулчдын зорьж очдог газар болох нийслэл хот Хараре, Виктория хүрхрээний Гудамж харахын зураглалыг нийтлэх зорилгоор өөрийн эх нутаг болсон Зимбабве руу аялжээ. Тэрээр Зимбабвегийн бусад гол байршлыг мөн багтаахын тулд төслөө сүүлд өргөжүүлсэн байна.

Кенийн зураг

Кени

Кенийг зураглаж буй зарим Нутгийн хөтөч болон Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчинтай танилцана уу. Кени орны ер бусын гоо үзэсгэлэнг мэдрэхэд нь дэлхийн хүмүүст туслах гэсэн тэдний хүсэл нь тус зорилгыг гүйцэлдүүлэх үндсэн хэрэгсэл Гудамж харах руу тэднийг шууд хөтөлсөн юм.

Арменийн зураг

Армени

Armenia360 ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг болох Жо Хакобианы яриаг сонсоно уу. 2019 онд Жо Лондонд болсон Гудамж харахын чуулга уулзалт дээр өвөг дээдсийнхээ эртний газар нутгийг зураглах зорилго тээсэн багийнхныхаа аяллын талаар дээр ярьсан юм. Энэ бол ямар ч хүн Гудамж харахыг ашиглан өөрт нь хамаатай газрыг газрын зурагт оруулах боломжтой гэдгийг харуулсан түүх мөн.

Бермудийн зураг

Бермуд

Бермудийн аялал жуучлалын газар буюу бүс хариуцсан маркетингийн байгууллага Гудамж харахын зураглалыг цуглуулахын тулд Гудамж харахын итгэмжлэгдсэн агентлаг болохMiles Partnership-тай хэрхэн хамтран ажилласан талаар олж мэдээрэй. Miles Partnership нь Бермудийн аялал жуулчлалын газарт Google газрын зураг дээрх онлайн дүр зураглалаа сайжруулах, орон нутгийн бизнесүүдийг олж илрүүлэхэд нь жуулчдад дөхөм үзүүлэхийн зэрэгцээ аялахаар төлөвлөж (эсвэл мөрөөдөж!) буй жуулчдад Бермудтэй виртуалаар танилцах боломж олгосон юм.

Тонгагийн зураг

Тонга

Grid Pacific-н үүсгэн байгуулагч болох Таня Вольфграмм, Викуки Кинги нар Тонгад зураглал хийсэн аяллаа баримтжуулдаг. Тэд Тонга болон Номхон далайн бусад арлын соёлыг сурталчлахын тулд олтригийг бүхэлд нь зураглаж, түүнийгээ Гудамж харах дээр нэмж оруулах хүч сорьсон төлөвлөгөөг эхлүүлжээ. Тэдний гайхалтай түүхийг эндээс үзнэ үү.