"Путин мөнх настай юу?" - Цаг хугацаагаар аялдаг алдартнуудын хөгжилтэй зургууд

Хойд хөршийн удирдагч Путины талаарх элдэв цуу яриа, хов жив, үлгэр мэт хачирхалтай сэдэв олон улсын хэвлэлээр бараг байнга ярьж байдаг. Тэгвэл энэ удаад интернет хэрэглэгчид түүний тухай цуурах бас нэг хөгжилтэй санаа олсон байна. Ингэхдээ тэд зуун зуунаар дамжин амьдарсан Путины нууцыг дэлгэжээ.

"Путин мөнх настай юу?" - Цаг хугацаагаар аялдаг алдартнуудын хөгжилтэй зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Та бид сэргэн мандалтын үеийн, классик, романтизмын үеийн төлөөлөл болсон алдартай уран зургуудыг олон харж байсан билээ. Сэргэн мандалтын үеийн суут төлөөлөгчийн бүтээсэн "La Gioconda" бол дэлхийн хамгийн алдартай, нууцлаг зургуудын нэг юм. Энэхүү үзэсгэлэнт эмэгтэйгийн хөргийг үзэж сонирхохоор жил бүр 9 сая гаруй хүн Парисын Луврын музейг зорьдог.

Гэхдээ Мона Лиза үнэхээр хачирхалтай нууцыг хадгалдаг болж таарч байна. Уран зургийн талаарх интернет хэрэглэгчдийн зүгээс ирсэн тайлбар урлаг судлаач, түүхчдийн тайллаас тэс өөр байлаа. Тодруулбал, тэдгээр хүмүүсийн хошин мэдрэмжээр Мона Лизаг өөр нэг өнцгөөс харахад Владимир Путин болж таарсан гэнэ.

Цаашлаад Владимир Путин бол Флоренцийн язгууртан Франческо дель Жиокондо Лиза Жерардинигийн эхнэр байсан болж таарч байна. Эсвэл Путин Леонардо да Винчигээр хөргөө зуруулахын тулд цаг хугацаагаар аялсан байж болох юм. 

Хүмүүсийн наргиан үүгээр дуусаагүй. ОХУ-ын Ерөнхийлөгч бол бүх сонгодог урлагийн эхэн үетэй холбоотой хүн байж магадгүй гэнэ. Грекийн жанжин Афанасиос Валтиносыг дүрслэн харуулсан тэс өөр уран зурагт хүртэл Путин байх аж.

Энэ мэтчилэн хуучин цагийн уран зургуудаас ч Путиныг маш хялбархан олох боломжтой.

Үүнтэй адил "цаг хугацааны аялал" хийсэн алдартнуудыг хүргэж байна

Үүнтэй адил "цаг хугацааны аялал" хийсэн алдартнуудыг хүргэж байна

Дон Себастьяно дель Морра болон жүжигчин Питер Динклэйж

Поль Муне болон Киану Ривз

Гүн ухаантан Жон Локк болон жүжигчин Эдриен Броуди

Чарльз Дарвин болон комедиан Жорж Карлин

Силвестр Сталлоне

Ромын эзэн хаан Калигула болон жүжигчин Жак Глисон

Зураач Барент Фабрициусын хөрөг ба Майкл Жексон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()