Enjoying your free trial? Only 9 days left! Upgrade Now
Home Explore дэлхийн түүхийн суут 100 хүн_clone
Like this book? You can publish your book online for free in a few minutes! Create your own flipbook
View in Fullscreen

дэлхийн түүхийн суут 100 хүн_clone

Published by Eboook Crerater, 2019-11-08 19:09:53

Description: Энэ номонд хүн төрөлхтний буурал түүхэнд үзүүлсэн нөлөө нь үнэхээр аугаа их 100 хүний намтар үйл ажиллагааг өгүүлж байна. Үүнд хамгийн гол нь тухайн хүний үйл ажиллагааны аугаа гайхамшгийг биш чухамдаа хүн төрөлхтөний түүхийн явцад тэдний үзүүлсэн нөлөөний хүчирхэг хүчин чадлыг гол үндэслэл болгосон болно. Тухайн хүн бүрээс хүн төрөлхтний түүх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд үзүүлж байгаа нөлөөг харгалзан үзэж эдгээр 100 хүний намтрыг дэс дараалуулан байрлуулсан билээ. Чин үнэнийг өчихөд бидний өнөөдөр амьдарч буй дэлхий ертөнцийг түүхэн бие хүмүүс бий болгосон юм.

Read the Text Version

No Text Content!

39. ПЛАТОН (PLATO) Манай эриний өмнөх 427-347 Эртний грекийн гүн ухаантан Платон нь өрнөдийн улс төрийн гүн ухаан төдийгүй гоо зүй, метафизик сэтгэлгээний ах суурийг тавьсан билээ. Түүний дэвшүүлсэн таамаглалуудыг бараг 2300 жил уншиж судалж байгаа болохоор түүнийг өрнөдийн аугаа сэтгэгчдийн сор гэж зүй ёcoop үздэг юм. Манай эриний өмнөх 427 жилийн үед афиний язгууртны гар бүлд төрж идэр залуудаа алдарт гүн ухаантан Сократтай танилцаж түүний анд нөхөр багш болжээ. Гэтэл манай эриний өмнөх 399 онд Сократыг далан настайд нь афиний залуучуудыг эс тоосон хэргээр буруушаан шийтгэж цаазаар авсанд Платон их зэвүүцжээ. “Миний мэдэх хамгийн ухаантай, хамгийн шудрага хүнийг” цааш харуулснаараа 'ардчилсан’ хэмээх төр үнэн нүүр царайгаа харууллаа гэж Платон буруушааж төдөлгүй Афин хотыг орхиж бараг арваад жилийг хэрэн тэнэж өнгөрөөжээ. Манай эриний өмнөх 387 оны үөд Афин хотод буцан ирж сургууль болон бараг 99 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсан Академийг санаачлан байгуулжээ. Багшлахын зэрэгцээ гүн ухааны бүтээлүүд туурвилаа Платоныг жаран настай байхад нь Академид нь 17 настайдаа элссэн Аристотель түүний хамгийн нэртэй шавь болсон юм. Амьдралынхаа туршид голдуу улс төр, гоо зүйн асуудлаар тэрчилэн метафизик, шашны асуудлаар 36 ном бичиж хэвлүүлжээ. Эдгээр зохиолуудын агуулгыг дэлгэрэнгүй дурдах боломжгүй тул боловсронгуй нийгмийн тухай үндсэн гол санаануудаа тусгасан алдарт “Бүгд найрамдах улс’ номынх нь улс төрийн гол үзэл бодлыг товчхон өгүүльө. Засгийн газруудын шилдэг нь язгууртнууд удирдсан төр юм гэж Платон үздэг байв. Язгууртнууд гэдэг нь үе дамжсан язгууртан, хаад ноёд биш чухамдаа төрийг удирдах шилдэг ухаантай хүмүүс буюу хүний шилдэг чанаруудыг шингээсэн язгууртнууд юм. Эдгээр язгууртнуудыг сонгох биш дахин сонголтыг үр дүнгээр гаргаж ирнэ. Засгийн газрын гишүүд буюу дээд ангийн төлөөлөгчид болсон язгууртнууд нэмэгдэл гишүүдийг хүн чанарын шалгуураар сонгон авч эгнээгээ байнга өргөжүүлнэ. Эрэгтэй, эмэгтэй гээд бүх хүмүүст дээд ангийн гишүүн болох авьяас чадвараа харуулах бололцоог олгох ёстой гэж Платон үздэг байлаа. (Энэ утгаараа Платон бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байх ёстой гэсэн зарчмыг санал болгосон анхны гүн ухаантан болсон билээ.) Иймд нийгмийн бүх гишүүдэд авьяас чадвараа гаргах бололцоог нээж өгөхийн тулд тухайн улсын бүх хүүхдүүдэд сайн хүмүүжил, тодорхой боловсрол олгох хэрэгтэй, хүүхдүүдэд юуны өмнө биө бялдрын хувьд сайн хүмүүжил олгоно, гэхдээ хөгжим, математик, бусад сонгодог мэдлэгийг эс хайхарч үл болно гэж Платон шаардаж байв. Хүмүүжил сургалтын бүх үе шатанд нарийн шалгалт явуулж шалгалтыг дийлээгүй хүүхдүүд нь нийгэмд эдийн засгийн үйл ажиллагаа явуулж шалгалтад тэнцсэн нь цаашаа үргэлжлүүлэн суралцана. Хүүхдүүдэд нэмэгдэл боловсрол болгож боловсронгуй хэлбэрүүдийн метафизик онол гэж ойлгодог гүн ухааны мэдлэг олгох нь зүйтэй гэж Платон үзэж байлаа. 35 настайдаа онолын асуудлаар ур чадвараа үнэмшилтэй харуулсан залууст практик ажлаас бүрдсэн нэмэгдэл 15 жилийн боловсрол олгоно. Авьяас чадвараараа олж авсан онолын мэдлэгээ бодит амьдралд үзүүлж чадсан хүн л сая дээд ангийн хүрээлэлд орох ёстой. Хамгийн гол нь дээд ангийн хүрээлэлд орох хүн амьдарч буй нийгмээ цэцэглүүлэн хөгжүүлэх сонирхолтой хүн байх ёстой. Дээд ангийн хүрээллийн гишүүд нь бүх иргэдээс онцгой ялгарах шаардлагагүй, баян байж болохгүй, өчүүхэн эд хөрөнгөтэй, хувьдаа газар, байшинтай байх ёсгүй. Тэд нарийн тогтоосон бага хэмжээний цалин авна, алт мөнгөн эдлэл худалдан авч болохгүй, дээд ангийн хүрээллийн хүмүүс гэр бүлтэй байж болохгүй, эрэгтэй эмэгтэй гишүүд цөмөөрөө хамт хооллож байна. Дээд ангийн хүрээллийн хүмүүсийн нандин зорилго нь ард түмэндээ үйлчлэх явдал юм. ‘Бүгд найрамдах улс' номыг хэдэн зууны турш уншин судалж байсан юм. Энэ номд дэвшүүлэн тавьсан улс төрийн тогтолцоог тухайн үөд оршин тогтнож байсан ганц ч иргэний улсад хэрэглэж байгаагүй билээ. Платон болон манай үеийн хооронд европийн дийлэнх орнуудад эрх мэдлээ үе дамжуулан шилжүүлдэг хаад удирдан захирч байсан бөгөөд сүүлийн хэдэн зуунд л зарим оронд төрийн ардчилсан дэглэм ноёрхож байгаа билээ. Түүнчилэн Гитлер, Муссолини гэх зэрэг дайнч хүмүүсийн захирч байсан цэргийн дэглэмт орнууд бас байсан. Төрийн удирдлагын эдгээр олон хэлбэрээс ганц нь ч Платоны \"Бүгд найрамдах улс\" номондоо дэвшүүлсэн ардчилсан төрийн хэлбэртэй адилхан байгаагүй. Гэхдээ дундад зууны үеийн европийн католик шашны сүм хийд, Платоны дээд ангийн хүрээлэл хоорондоо маш адилхан байсан юм. Дундад зууны үеийн сүм хийд нь албан ёсны гүн ухааны мэдпэг бүхий бараг өөрчлөгддөггүй дээд тушаалын гишүүдээс бүрддэг байсан. Гэхдээ ямар ч эрэгтэй хүн гарал үүслээс хамаарахгүй лам болж болно гэж сурталчилдаг байв. Шашны зүтгэлтнүүд эхнэр авах эрхгүй байсан нь хувийн амьдралаа биш чухамдаа шашны үйл ажиллагаандаа бүх амьдралаа зориулах ёстой гэсэн далд утта агуулж байжээ. АНУ-ын Үндсэн хуулийн зөвлөлийн дийлэнх гишүүд Платоны үзэл санааг мэддэг байсан тул АНУ-ын засгийн газрын бүтцийг бий болгоход ашигласан юм. АНУ-ын Үндсэн хууль нь ард түмний хүсэл зоригийг ил гаргаж түүнд нөлөө үэүүлэх аргуудыг хангах үүрэпэй ч улс орныг удирдахад хамгийн ухаантай, хамгийн шилдэг хүмүүсийг сонгох агуулгатай байсан нь юм. Ер нь Платоны үйл ажиллагааны ач холбогдлыг үнэлэхэд түүний үзэл санааг мянга гаруй жилийн хугацаанд газар сайгүй өргөн дэлгэр судалж маргалдаж байсан ч нөлөө нь үнэхээр шууд биш байсан юм. Платоны гоо зүй, метафизикийн талаар дэвшүүлж тавьсан үзэл бодлыг олон ухаантнууд хүлээн зөвшөөрч ягштал баримталж тууштай хамгаалан баяжуулж ирсэн билээ. Платоны үзэл бодол нийтдзэ 23 зууны турш хүн төрөлхтөний гүн ухааны сэтгэлгээний ноён оргил болсоор байна. 40. ОЛИВЕР КРОМВЕЛЬ (OLIVER CROMWELL) 1599-1658 Англи улсад болсон иргэний дайны үед парламентын талыг дэмжигч хүчнүүдийг ялалтад хүргэж парламентын ардчиллыг Англи улсад төрийн удирдлагын хэлбэр болгосон гол гавьяа цэргийн авьяаслаг жанжин Оливер Кромвельд ногддог юм. Шашин хоорондын мөргөлдөөн тасардаггүй, хаант ёсыг эх орондоо тогтоосон хааны хэмжээгүй эрхт засаглал ноёрхсон Англи улсын Харлингтон хотод 1599 онд төрж хаант засгийг эсэргүүцэгч хөдөөгийн сэхээтэн болон төлөвшжээ. Фермерийн аж ахуйн эзэн байхдаа 1628 онд парламентын гишүүнээр сонгогдсон ч дараа жил нь нэгдүгээр Карл хаан парламентыг тарааж төрийг дангаараа захирах болсон тул нутагтаа буцан ирж мен аж ахуй эрхлэж байв. Гэвч нэгдүгээр Карл хаан Шотландтай хийх дайнд хөрөнгө мөнгө хэрэгтэй болсон тул 1640 онд шинэ парламент байгуулав. О.Кромвалийн бас гишүүнээр нь сонгогдсон шинэ парламент хааны дарангуйлагч засаглалыг сэргээхгүй байх баталгааг хаанаас шаардав. Гэтэл хаан тийм шийдвэр гаргахаас эрс татгалзсан тул 1642 онд хааны болон парламентын талыг баримтлагчдын хооронд дайн дэгдэв. Парламентыг талыг дэмжигч О.Кромвель төрөлх Харлинпгон хотод буцан ирээд морин цэргийн анги эмхлэн байгуулав. Хааны эсрэг хийсэн дөрвөн жилийн дайны хугацаанд түүний цэргийн жанжны авьяас тодорч олон түмний хүндэтгэл хайрыг хүлээжээ. 1644 оны долоодугаар сарын 2-нд Марстон Мур, 1645 оны зургаадугаар сарын 14-нд Несбийн дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд парламентын талынхны армийг удирдаж ялалтанд хүргэж нэгдүгээр Карл хааныг баривчлан шоронд хорьжээ. Гэтэл ялалт байгуулсны дараа парламентын хүчнийхэн шал өөр зорилготой хоёр жигүүр болон хуваагдаж хоорондоо тэмцэлдэх болж түүнийг далимдуулан хаан шийтгэлээс мултарчэа. Байдал улам хурцадсаар жилийн дараа хоёр дахь удаагаа иргэний дайн дэгдэж шоронгоос суллагдсан хаан цэргийн хүч хуралдуулж эхлэв. О.Кромвель парламентын талынхны армийг дахин чадамгай удирдан хааны цэргийг бут цохиж парламентаас хуучинсаг үзэлтэй гишүүдийг нь хөөж дараа нь хааныг цаазлажээ. Энэ үеэс Хамтын нөхөрлөлийн орон гэж нэрлэгдэх болоон Англи орныг Бүгд найрамдах улс гэж зарлан тунхаглаж тус орныг захирах Төрийн түр зөвлөл байгуулж О.Кромвелийг даргаар нь сонгожээ. Тэгтэл хааны талынхан Ирланд, Шотландад засгийн эрхийг хүчээр булаан авч цаазлагдсан хааны хүү, ирээдүйн хоёрдугаар Карл хаанд дэмжлэг үзүүлэх болов. О.Кромвель дахин армиа удирдаж Ирланд, Шотландыг довтлон эзэлж 1652 онд хааны цэргийг бүр мөсөн бут нэргэжээ. Үүний дараа шинэ засгийн газар байгуупсан ч төрийн удирдлагын парламентьн хэлбэрийг Үндсэн хуулиар баталгаажуулах ажил нь урагш ахисангүй. Шашны маргаанаас болж үнэн алдартны болон католик шашинтнууд хоорондьн тэмцэл улам хурцдаж нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй учраас Шинэ Үндсэн хууль батлах чухал үйл ажиллагаагаа О.Кромвел амьддаа бүрэн дүүрэн дуусгаж чадаагүй юм. О.Кромелийг шинэ засгийн газар эмхлэн байгуулах үед 1640 оны Удаан гэж нэрлэгдсэн парламантад хэдхэн гишүүн амьд үлдсэн байв. Иймд шинэ сонгууль явуулах талаар ихээхэн хүчин чармайлт тавьж удтал хэлэлцэл хийсэн ч үр дүнд хүрсэнгүй тул 1653 онд Удаан парламентыг хүчээр тараажээ. Tэp үеэс О.Кромвелийг өөд болсон 1658 онд хүртэл гурван удаа парламент байгуулагдаж хоёр удаа Үндсэн хууль батлагдсан ч аль нь ч бүрэн дүүрэн хэрэгжээгүй билээ. Энэ хугацаанд О.Кромвель улс орноо цэргийн хүчээр удирдаж байсан юм. Гэхдээ улс орондоо ардчилсан дэглэм тогтоохын төлөө олон удаагийн оролдлого хийж хаанаар өргөмжлөх гэхэд нь татгалзаж байсан удаатай тул түүнийг цэргийн дарангуйлагч болох гэж мөрөөдөж байсан гэх ямар ч үндэслэлгүй юм. 1653-1658 онуудад Англи, Шотланд, Ирланд улсуудыг бүхэлд нь захирч биечлэн засгийн газар байгуулж таван жил гаруй улс орноо муугүй удирдаж төв болон орон нутгуудад засаг захиргааг эмхлэн байгуулж олон хууль тогтоомжийг шинэ нөхцөл байдал тохируулан шинэчилж боловсролын салбарт дорвитой өөрчлөлт хийжээ. Тэрчилэн шашны үзэл бодлоор хүнийг ялгаварлан гадуурхахыг буруушааж гурван зуун жилийн өмнө нэгдүгээр Эдуард хааны хөөж туусан еврейчүүдэд Англи улсад сууршиж үндэсний шашнаа шүтэх бололцоог олгосон юм. Мөн гадаад бодлогын салбарт их ахиц гаргажээ. 1658 онд хумхаа өвчнөөр нас барахад ууган хүү Ричард нь оронд томилогдсон ч 1680 онд хаант ёсыг сэргээж хоёрдугаар Карлыг хаанаар өргөмжилжээ. О.Кромвелийн шарилыг ухан гаргаж олны өмнө доромжилсон ч тус улсад хэмжээгүй эрхт хааны засаглалыг сэргээх ямар ч бололцоогүй болсныг хоёрдугаар Карл хаан ойлгож улс орныг захирч байгаа парламенттай огт тэрсэлдээгүй юм. Харин түүний дараа хаанаар тодорсон нэгдүгээр Яков хаант ёсыг сэргээх гэж оролдоод 1688 оны цуст хувьсгалаар зайлуулагдсан билээ. Чухамдаа Англи орон 1688 онд парламентад бүрэн захирагдсан хэмжээт эрхт хаант засагтай, шашны үзэл бодлоор хүнийг ялгаварлан гадуурхдаггүй улс болж О.Кромвелийн мөрөөдөл биелсэн билээ. Гурван зуун жилийн турш английн улс төрийн нарт зүтгэлтэн О.Кромвелийн тухай маргаан дуусахгүй үргэлжилсээр байна. Парламентын засаглалыг дэмжиж хаант ёсыг эсэргүүцэж байсан ч цэргийн засаглалыг тогтоосон гэж түүнийг буруушаасаар байна. Гэхдээ О.Кромвель ардчилсан дэгллэмийг тууштай мороодогч түүний төлөө зоригтой тэмцэгч байсан бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлаас шалттаалан харгис арга хэмжээ авч байсан нь үнэн билээ. Түүний удирдсан засгийн газар аливаа асуудалд хүлээцтэй ханддаг, олон түмний төлөө эрс тэс биш чухамдаа аядуу зөөлөн бодлого явуулж байсан юм. О.Кромвель нь эх орондоо болсон иргэний дайнд хааны ёсыг хамгаалагчдын армийг ялсан цэргийн том жанжин юм. Олон удаагийн амь өрссөн байлдаанд түүний байгуулсан ялалтын үр дүнд Англи улсад ардчилсан төрийн дэглэм тогтож бэхэжсэн билээ. ХҮII зуун үед европийн дийлэнх орон хаант ёсыг бэхжүүлэх хандлагатай байсан үед О.Кромвель Англи улсад ардчилсан дэглэмийн төлөө тууштай тэмцэж түүхийн хүрдийг өөрчилсөн гавьяатай юм. Английн ардчиллын үлгэр жишээ хожим нь Францийн Соён гэгээрэлт, Францийн их хувьсгал дараа нь Өрнөд Европт ардчилсан засаглал эгнэгт тогтоход маш чухал хүчин зүйл болсон билээ. Англи улсад төрийн ардчилсан дэглэмийн төлөө тэмцэл ялсан нь АНУ болон Английн хараат улс байсан Канад, Австрали орнуудад ардчилал ялахад ихээхэн түлхэц өгсөн юм. 41. АЛЕКСАНДР ГРЭХЕМ БЕЛЛ (ALEXANDER GRAHAM BELL) 1847-1922 Телефон утсыг анх зохион бүтээгч алдарт эрдэмтэн А.Г.Белл Шотландын Эдинбург хотод 1847 онд төрж дунд сургуульд хэдхэн жил суралцсан ч гэрийн өндөр боловсрол эзэмшжээ. Хамар хоолойн эмчийн мэргэжилтэй эцэг нь дүлий хүмүүсийг бичиг үсэгт сургах ажил эрхэлдэг байсан тул запуу Белл аль багаасаа хүний хоолойг дууриах дуртай байжээ. 1871 онд А Г.Белл АНУ-ын Массачусетс муж улсын Бостон хотод шилжин сууршиж 1875 онд хэд хэдэн нээлт хийсэн нь телефон бүтээхэд хүргэжээ. 1876 онд шинэ нээлтийнхээ патент авах өргөдлөө бичиж өгчээ. Хамгийн сонирхолтой нь, Элиша Грей гэдэг хүн түүнээс яг нэг цагийн дараа мөн яриа дамжуулдаг төхөөрөмж хийсэн патет авах өргөдел бичиж өгч байжээ. А.Г.Белл патент авсныхаа дараа Филадельф хотод нээгдсэн “Зуун жилийн үзэсгэлэнд телефон утсаа тавьаж үзүүлэхэд олон хүн шохоорхож үзэсгэлэнгийн шагнал хүртжээ. Гэтэл уг төхөөрөмжийг үйлдвэрлэх эрхийг худалдан авахаар 100 мянган ам. Долларын гэрээ байгуулахаар тохиролцсон “Бестерн Юнион Телеграф Компани\" өгсөн амлалтаасаа буцжзэ. Гэсэн ч сэтгэлээр унасангүй хэсэг хамтран зүтгэгчидтэйгээ нийлж 1877оны долоодугаар сард өнөөгийн “Американ Телефон энд Телеграф Компани”-ийн эх суурь болох бяцхан компанийг байгуулж удалгүй асар их ашиг олжээ. Байгуулсан компанийхаа нийт хувьцааны 15 хувийг эхнэрийнхээ хамт эзэмшдэг Белл үйлдвэртээ асар их орлого олох санаа сэдэж долоон сарын хугацаанд хувьцааныхаа дийлэнх хэсгийг ширхэг бүрийг нь дунджаар 250 ам,доллараар худалджзэ. Гэтэл 11 дүгээр cap гэхэд хувьцааны үнэ нь 1000 ам.долларт хүртэл өсчээ. Тэд 1881 онд үлдсэн хувьцааныхаа гуравны нэгийг ашиг багатай арилжаалсан ч гэсэн 1883 онд нэг саяар хэмжигдэх хөрөнгөтэй болсон байлаа. А.Г.Белл телефон бүтээж баян болсон ч судалгааны ажлаа үргэлжлүүлж дахин хэд хэдэн чухал шинэчлэлт хийсэн юм. Гэхдээ дүлий хүмүүст туслахаа амьдралынхаа гол зорилгоо гэж үздэг байсан юм. Дүлий эхнэрээ сонсголтой болгох гаж нилээд их зүйл хийжээ. Дөрвөн хүүхэдтэй байснаас хоёр нь багадаа нас баржээ. 1882 онд АНУ-ын иргэн болж 1922 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. А.Г.Белл телефон утас зохион бүтээснээрээ хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралд маш их нөлөө үзүүлснийг хэн ч үгүйсгэж чадахгүй нь мэдээж билээ. 42. АЛЕКСАНДР ФЛЕМИНГ (ALEXANDER FLEMING) 1881-1955 Пенициллинийг анх нээсэн цуут эрдэмтэн А.Флеминг 1881 онд Шотландын Лочфилд хотод төрж Лондон хот дахь Гэгээн Мариягийн эмнэлгийн дэргэдэх эмнэлгийн сургууль төгсөж хүний өвчин эсэргүүцэх чадварыг судлах туршилт хийж эхэлжээ. Хожмоо цэргийн эмч болж дэлхийн нэгдүгээр дайнд хээрийн эмчээр оролцож шархны улмаас үүсэж байгаа халдварыг судалж байхдаа халдваргүйтэлийн зориулалтгай олонхи эм нь нянгаас илүү хүний бие бялдрын эсүүдэд хор хөнөөлтэй байгааг ажиглажзэ. Тэгээд нян устгахдаа хүний эсүүдэд ямар ч хор хөнөөл үзүүлдэггүй ямар нэгэн бодис олох хэрэгтэй юм байна гэдгийг ухаарчзэ. Дайны дараа Гэгээн Мариягийн эмнэлэгтээ буцан ирж туршилт хийх явцдаа 1922 онд “лилозим” нэртэй бодис нээжзэ. Энэхүү бодис нь зарим нянг устгадаг ч хүний биед илүү хор уршиггай нянгуудыг устгаж чадахгүй байв. Гэвч А.Флеминг гайхамшигт нээлтээ 1928 онд хийсэн билээ. Лабораторийн туршилтын үөд агаарт тавьсан стафилококкийн нян хөгцөрч хамгийн гол нь эргэн тойронд байсан бодисууд нь түүний нөлөөгөөр мөн хөгцөрч байгааг эрдэмтний билгийн нүдээр ажиглаж хөгц нь стафилокогийн нянгийн хувьд хортой ямар наг бодис ялгаруулж байна гэсэн дүгнэлт хийжээ. Туршилтаа үргэлжлүүлж энэхүү бодис нь олон хорт бодисуудын тархалтыг саатуулж байгааг нотлов. Хөгцийг (pentdllium notatum) билэгдэж пенициллин гэж нэрлэсэн энэ бодис нь хүн болон амьтны алинд ч ямар ч хортой нөлөөгүй байлаа. А.Флеминг судалгааны дүнгээ 1929 онд нийтлүүлсэн ч олон нийтийн анхаарлыг татсангүй. Хамгийн гол нь пенициллинийг үйлдвэрлэх технологийг зохион бүтээж чадахгуй байсан учраас хүн төрөлхтөнд тустай энэхүү гайхамшигт эмийг бараг арваад жил хэрэглэхгүй байсан нь үнэхээр харамсалтай. Гэвч гучаад оны сүүлчээр английн эмч судлаач Говард Уолтвр Флори, Эрнсг Борис Чейн хюбр А.Флемингийн судалгааг санамсаргүй уншаад туршилтыг нь давтаж пенициллин гарган аваад эхлээд амьтад дээр дараа нь 1941 онд өвчтэй хүмүүс дээр туршихад үнэхээр хүчтэй маш чухал эм болох нь дахин нотлогджзэ. Английн болон АНУ-ын засгийн газрын санаачилгаар эмийн үйлдвэрүүд пенициллин үйлдвэрлэх болж удсангүй ихээхэн хэмжээгээр үйлдвэрлэх аргыг олжээ. Пенициллийн анхандаа дайны үөд армид хэрэглэж байснаа 1944 оноос Англи, АНУ-ын энгийн хүн амын дотор хэрэглэх болжээ. Дайны дараа пенициллинийг дэлхий даяар хэрэглэх болжээ. Пенициллин бий болсноор өвчин эсэргүүцэгч өөр бодис эрэх судалгааны ажил шинэ шатанд гарч олон гайхамшигт эм бий болсон билээ. Пенициллин нь маш олон хортой бичил биетийн эсрэг тэмцэхэд маш их үр дүнтэй эм байлаа. Пенициллинийг тэмбүү, улаан эсэргэнэ, хий ханиалгах, цус халдварлах, үү, уушигны үрэвсэл, гал халдвар зэрэг олон өвчнийг эмчлэхэд ашиглаж байна. Хүний биед ямар ч аюулгүй байдаг нь пенициллиний бас нэг сайн тал юм. 50 мянган нэгж пенициллин нь нилээд олон халдварт өвчнийг эмчлэхэд үр дүнтэй байдаг бөгөөд 100 мянган нэгжийг өдөр тутам хэрэглэхэд ч хүний биед ямар ч хор хөнөөлгүй байдаг. Ийнхүү пенициллин нь олон сая хүний амь насыг аварсан, одоо ч аварсаар байна, хойшид ч аварсаар байх нь мэдээж юм. А.Флеминг гэр бүлийн хувьд аз жаргалтай байсан бөгөөд 1945 онд Флори, Чейни нарын хамт Нобелийн шагнал хүртэж байлаа. 43. ЖОН ЛОКК (JONHLOCKE) 1632-1704 Английн алдарт гүн ухаантан Жон Локк бол үндсэн хуульт ардчиллын гол үзэл санааг тодорхой хэлбэрт оруулсан анхны зохиолч билээ. Түүний дэвшүүлсэн үзэл санаа АНУ- ын Үндсэн хуулийг зохиогчид, Францийн Сэргээн мандалтын үөийн тэргүүлэх гүн ухаантнуудад хосгүй их нөлөө үзүүлсэн юм. 1632 онд Английн Урингтон хотод төрж Оксфордын их сургуульд суралцаж 1656 онд бакалаврын 1658онд магистрын зэрэг авчээ. Идэр залуугаасаа шинжлэх ухаан сонирхож 36 насандаа хааны Шинжлэх ухааны нийгэмлэгт гишүүнээр сонгогдож анагаах ухааны магистрын зэрэг хүртэж явжзэ. Алдарт физикч Роберт Бойл, Исаак Ньютон нартай үерхэж байжээ. Улс төрийн чөлөөт үзэл бодлыг баримтлагч, улс төрийн үйл ажиллагааны төлөө Францийн хоёрдугаар Карл хааны үед шоронд сууж байсан гүн Шафтсберитэй Париж хотод танилцсан нь түүний амьдралд эргэлтийн үе болжээ. Гүн Шафтсбери 1682 онд Голланд руу зугтсан ч дараа жил нь нас баржээ. Түүний үзэл санааг хуваалцдаг болсон Ж.Локк баривчлагдах аюул заналхийлж байгааг мэдэрмэгц мөн Голланд улс руу оргож Францийн хоёрдугаар Карл хааныг залгамжлагч, ууган хүү Яковыг нь 1688 оны хувьсгалаар хаан ширээнээс хүчээр зайлуулах хүртэл тэндээ суужээ. 1689 онд эх орондоо эргэн ирж 1704 онд нас бартлаа Лондон хотод амьдарчээ. Амьдралдаа ганц ч удаа гэрлэсэнгүй ажээ. Ж.Локк 1690 онд хүний таних мэдэхүйн үүсэл, мөн чанар, боломж хязгаарын тухай өгүүлсэн “Хүний мөн чанарыг ойлгох эссе” нэртэй номоо гаргаж олны танил болжээ. Үзэл бодолдоо туршилтын зарчмыг баримталдаг байсан бөгөөд Фрэнсис Бэнон, Рене Декарт нарын үзэл бодлын нөлөө энэхүү номонд нь илт мэдрэгддэг юм. Танин мэдэхүйн тухай түүний үзэл бодол хамба лам Ж.Брекли, Д.Хьюм, И.Кант зэрэг цуутай гүн ухаантнуудад нөлөө үзүүлснийг маргах аргагүй юм. \"Хүний мөн чанарыг ойлгох эссе” ном нь сонгодог гүн ухааны шилдэг бүтээлийн НэГ мөн ч хүн төрөлхтөний түүхэнд түүний улс төрийн бүтээлүүдтэй харьцуулбал бага нөлөө үзүүлсэн билээ. 1689 онд нууц нэрээр хэвлүүлсэн “Тэвчих тухай захидал” номонд аливаа төр хүний шүтэн бишрэх эрх чөлөөг хязгаарлаж болохгүй, түүнд тэвчээртэй хандвал зохино гэж бичсэн байв. Ж.Локк бол үнэн алдартны шашин шүтэгчдийг ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг номлосон английн анхны иргэн биш байсан ч шашны эрх чөлөөг хамгаалсан нотолгоо сайтай үндэслэл гаргаж чадсан учир олон түмний дэмжлэгийг хүлэээсэн байна. Түүнзэс гадна шашин шүтэлгээр нь хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг христос бус шашныг шүтэгчдийн хувьд мөн баримтлахыг сургаж “Лалын болон иудийн шашин шүтэгчид бишрэн шүтдэг шашныхаа улмаас Хамтын нөхөр- лөлийн орны иргэний эрхээ алдах ёсгүй” гэж энэхүү номондоо бичсэн байна. Гэхдээ Ж.Локк католик шашин шүтэгчид шашингүй үзэлтнүүдийн бус чухамдаа католик шашныг нь өргөн дэлгэрүүлсэн гадаадын ХААДЫН өмнө үүрэг хүлээсэн болохоор тэдэнд шашны үзлээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчим хамаарахгүй гэж номлосон байдаг. Өнөөгийн ойлголтоор бол номлосон зарчмаасаа ухарсан гэж шүүмжилж болох юм, гэхдээ түүний амьдарч байсан цаг үе одоогоос гурван зуу гаруй жилийн тэртээ гэсэн шалтгаанаар түүнийг уучилж болох талтай. Түүний бас нэг том бүтээл нь үндсэн хуульт либерал ардчиллын тухай гол үзэл санаагаа дэвшүүлсэн “Удирдлагын тухай хоёр номлол” ном билээ. 1689 онд хэвлэгдсэн энэ номын англи хэлт ертөнцөд үзгүүлсэн чөлөө асар их юм. Хүн бүр амьдрах төдийгүй хувийн эрх чөлөө эдлэх, өмчтэй байх эрхийг багтаасан зүй ёсны эрх эдлэх ёстой гэж сургаж байв. Засгийн газрын үүрэг нь иргэдийг төдийгүй тэдний өмчийг хамгаалах явдал юм гэж Ж.Локк нотолж байв. Түүний энэ үзэл бодлыг “шөнийн манаачийн удирдлагын онол\" гэж заримдаа нэрлэдэг. Хаант засаглалыг тэнгэрийн хишиг гэдгийг Ж.Локк эрс буруушааж засгийн газар эрх мэдлийг удирдуулж байгаа хүмүүсийн зөвшөөрлөөр л зөвхөн эдлэх ёстой гэсэн үзэл санааг дэвшүлсэн юм. “Нийгэмд хүний эдэлж байгаа эрх чөлөө нь Хамтын нөхөрлөлийн орны нийт иргэдийн зөвшөөрснөөс өөр ямар ч хууль тоггоомжийн захиргаадалт дор байхгүй ёсгүй гэсэн утгаар тодорхойлогдоно гэж “Удирдлагын тухай хоёр номлол” номондоо бичсэн байдаг. Английн гүн ухаантан Томас Гоббсын (1588-1679) зохиол бүгээлээс авсан нийгмийн гэрээний тухай үзэл санаанд Ж.Локк ихээхэн ач холбогдол өгч байжээ. Гэхдээ Т.Гоббс нийгмийн гэрээний тухай үзэл бодлоо хаант ёсыг зовтгөх зорилгоор дэвшүүлсэн бол \"Хууль тогтоогчид нь хүмүүсийн өмчийг булаан авч сүйтгэж тэднийг хатуу чанга эахиргаадалтын дор боол болгон хувиргахыг эрмэлзэх юм бол ард түмэнтэйгзэ дайтах болно, ард түмэн нь ч цаашид захиргаадуулахаас чөлөөлөгдөхийн тулд босож хүчирхийллээс оргон зугтсан бүх хүнд Бурханы олгодог нийтээр хоргодох эрхээ эдлэх болно” гэж Ж. Локк үзэж тийм нөхцөлд нийгмийн гэрээг өөрчлөх ёстой гэсэн санааг гаргасан юм. Эна номондоо бас ‘Хууль тогтоогчид нь тэдэнд үзүүлсэн итгэл найдварыг алдсаныг нь илрүүлбэл тэднийг зайлуулах, өөрчлөх дээд эрх иргэдэд байна.’ гэж бичсэн байна. Хувьсгал хийж эрхээ хамгаалах тухай Ж.Ломкийн дээрх үзэл санаа нь Томас Жефферсон зэрэг америкийн хувьсгалчдын үзэл санаанд гүнзгий нөлөөлсөн билээ. Ж.Локк засаглалын эрх мэдлийг хуваах зарчимд итгэдэг байсан ч хууль тогтоогчид нь гүйцэтгэх засаглалаас дээгүүр байх ёстой гэдгийг мэдэрч байв. Хууль тогтоогчдын давамгайлах эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг байсан ч гаргасан хууль тоггоомжийг нь үндсэн хуулийн бус гэж тогтоох эрхийг шүүгчид эдлэх ёсгой гэж үзэж байжзэ. Ж.Локк олонхийн удирдлагын зарчимд баттай итгэдэг байсан ч засгийн газар хязгааргүй эрх мэдэл эдлэх ёсгүй, олонхийн зүгээс хүмүүсийн зүй ёсны эрхийг хүчирхийлж болохгүй, хүмүүсийн өмч эзэмших эрхийг хасаж халдаж болохгүй, засгийн газар хууль ёсны үндэслэл гаргаж байж тухайн иргэний зөвшөөрснөөр л ямар нэг өмчийг нь хураан авч болно гэж үзэж байлаа. (Энэ үзэл санааг нь АНУ-д “Батлагдаагүй ямар ч татвар авч болохгүй” гэсэн уриагаар илэрхийлж байсан.) Дээрх зүйлзэс үзэхэд америкийн хувьсгалын бүх гал үзэл санааг уул хувьсгап гарахаас бараг нэг зуун жилийн өмнө Ж.Локк бараг томьёолсон байжээ. Түүний үзэл санаа Т.Жефферсоны үйл ажиллагаанд маш их нөлөө үзүүлсэн. Тэрчилэн түүний үзэл санаа Еврол тивд түүний дотор Франц улсад түгэн дэлгэрч Францийн аугаа их хувьсгал, францийн Хүний эрхийн тунхаглалд хүргэсэн тойруу хүчин зүйл болсон гэж үзэж болно. 44. ЛЮДВИГВАНБЕТХОВЕН (LUDWIGVANBESraOVEN) 1770-1827 Дэлхийн хамгийн суут хөгжмийн зохиолч Л.Бетховен 1770 онд Германы Бонн хотод төрсөн бөгөөд түүний хөгжмийн гоц авьяас нь аль багад нь тодорчээ. Түүний хэвлүүлсэн хөгжмийн зохиолуудаас хамгийн анхных н ь 1 7 6 3 онд г э ж бичигдсэн байдаг. Идэр залуудаа Австрийн Вена хотод очихдоо хөгжмийн их зохиолч Моцерттай танилцсан боловч тэд удтал нөхөрлөөгүй ажээ. 1782 онд Вена хотод дахин ирж тухайн үеийн хамгийн цуутай хөгжмийн зохиолчГайднынд шавь орж. Тухайн цаг үед дэлхийн хөгжмийн төв гэж тооцогдож байсан Вена хотод Л.Бетховен насан туршаа амьдарч мөнхийн уран бүтээлээ туурвиж байсан билээ. Төгшздер хуур тогпох хосгуй ур чадвараараа европийг бишрүүлж байсан төдийгүй хөгжимчин, сурган хүмүүжүүлэгчийн хувьд ч мөн олны анхаарлыг ихэд татаж байжээ. Хөгжмийн зохиолчийн хувьд ч маш үр бүтээлтэй ажиллаж 25 настайдаа гэхэд л уран бүтээлээ ямар ч төвөггүй зарж борлуулдаг болсон байв. Нас нь гуч дөхөх үед сонсгол нь муудах шинж тэмдэг д илрэх үед сэтгэл санааны хямралд орж тэр ч байтугай амиа хорлохоор завдаж байсан удаатай. 1802-1815 онуудыг түүний уран бүтээлийн оргил үе гэж үздэг. Tэp үед сонсгол нь улам муудсанаас олноос зайдуу явах болоход учрыг нь мэдээгүй зарим хүмүүс түүнийг хэт жожигг гэж гоочилж байв. Tэp үед Бетховен дээдсийн хүрэээлэнгийн хэд хэдэн үзэсгэлэнт хатагтай нартай нэр холбогдсон ч ганцыг нь ч эхнэрээ болгож аваагүй юм. 112 Бетховен улам оргилуун онгодтой ажиллаж жил өнгөрөх бүр тухайн цаг үед хөгжим сонирхогчдын таашаадаг урсгал чиглэлийг эс тоож зөвхөн сэтгэлдээ нийцсэн уран бүтээл хийж байсан ч шинэ уран бүтээл бүр нь шуугиан дэгдээж байлаа. Тавин нас хүрэх үөдээ дүлий болж концертод төгөлдөр хуурчийн хувьд ч оролцохоо больж тэр ч байтугай хүнтэй уулзахаа больж олон түмнээс бүрмөсөн холдов. Уран бүтээл гараасаа гаргах нь улам цөөрч түүний хөгжмийг ойлгох бүр төвөгтэй болов. Энэ үеэс Бетховен уран бүтээлээ зөвхөн өөртөө болон хөгжмийг гүн ойлгодог хүмүүст зориулан бичдэг болжээ. Энэ тухайгаа нэгэн шүүмжлэгчид тайлбарлаж би өнөөгийн бус ирээдүй үөийнхэнд эориулан аялгуу бичиж байна.\" гэж байжээ. Хүн төрөлхтөний түүхийн хамгийн суут хөгжмийн зохиолч дүлий байсан нь үнэхээр хачирхалтай юм. Гэвч Бетховен сэтгэл санааны асар их зориг, хэмжээлшгүй их тэвчээр гаргаж байж мөнхийн уран бүтээлээ туурвисаар байсан гайхамшигтай хүн байлаа. Дүлий болсон амьдралынхаа жилүүдэд чанарын хувьд урьд өмнөхөөсөө хол давуу бүтээл хийж байсныг нь нь ойлгоход бэрх. Чухамдаа амьдралынхаа сүүлийн жилүүдэд гаргасан бүтээл нь дэлхийн хөгжмийн урлагийн түүхийн хамгийн хосгүй бүгээлүүд болон алдаршсан билээ. 1827онд Вена хотод 57 настайдаа өөд болжээ. Л.В.Бетховен амьдралынхаа туршид 9 симфони найраглал, төгөлдөр хуурт зориулсан 32 сонат, төгөлдөр хуурын 5 концерт, төгөлдөр хуур хийлд зориулсан 9 сонат, утсан хөгжмийн гайхамшигт цуврал концерт, театрын болон дууны хөгжим зэрэг маш их уран бүтээл туурвисан билээ. Уран бүтээлдзэ сэтгэл санааны хүч, төгс хэлбэрийг чадварлаг хослуулж чадаж байлаа. Уран бүтээлээрээ найрал хөгжмийг маш өндөр түвшинд гаргаснаар хоёрдугаар зэргийн гэж гадуурхагдаж байсныг нь эгнэгт болиулжээ. Бетховен өвөрмөц онцлогтой хөгжмийн зохиолчийн хувьд хөгжмийн урлагт олон шинэчлэл хийснийг нь хойч үеийнх нь хөгжмийн зохиолчид хүлээн зөвшөөрч үргэлжпүүлэн баяжуулсан билээ. Симфони найрал хөгжмийн тоглолтын хугацааг сунгаж далайцыг нь өргөжүүлсэн төдийгүй төгөлдөр хуур хөгжмийн асар их боломжийг нээн харуулж хамгийн тэргүүний хөгжмийн зэмсэг болохыг нь нотолсон. Сонгодог хөгжмөөс романтик чиглэлийн хөгжим рүү хийх шилжилтийн эхийг тавьж өгсөн гавьяатай юм. Бетховен нь өөрөөс нь хожуу төрсөн, хөгжмийн өөр чиглэлийг баримталж байсан Брамс, Вагнер, Шуберт, Чайковский зэрэг цуут хөгжмийн зохиолчдын уран бүтээдл үнэлж баршгүй нөлөө үзүүлсэн төдийгүй Берлиоз, Густав Малер, Рихард Штраус зэрэг хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн дардан замыг зааж өгсөн билээ. Уха Улс төр, гоо зүйн үзэл санааг үгээр илэрхийлэх хөгжмөөс нь илүү ; боломжгой, энэ утгаараа уран зохиол нь урлагийн төрлийн хувьд хөгжмөөс илүү нөлөөтэй юм. Чухам ийм учраас суут хүмүүсийн нэрсийн жагсаалтанд Бетховений нэр зохиолч У.Шекспирээс хойно орсон юм. 46.ВЕРНЕР ГЕИЗЕНБЕРГ (WERNER HEISENBERG) 1901-1976 Германы алдарт физикч Вернер Карл Гейзенбергийн шинжлэх ( ухааны түүхэн дэх чухал нээлтүүдийн нэг болох квант механикийн шинжлэх ухааныг бий болгоход оруулсан их нэмрийг нь үнэлж 1932 онд физикийн салбарын Нобелийн шагнал хүртээжээ. Механикийн шинжлэх ухаан бол материаллаг эд зүйлсийн хөдөлгеөнийг зохицуулдаг үндсэн хуулиудтай холбоотой физикийн салбар юм. Чухамдаа механикийн шинжлэх ухаан нь физикийк суурь салбар бөгөөд энэ утгаараа бүх шинжлэх ухаануудын тулгуур үндэс болдог юм. Хорьдугаар зууны эхээр механикийн хуулиуд нь атом түүнийг бүрэлдүүлэгч элементүүд зэрэг эгэл хэсгүүдийг судлахад учир дугагдалтай болох нь мэдэгдэж эхэлсэн билээ. В.Гейзенберг 1925 онд физикийн Ньютоны сонгодог томьёоллоос эрс ялгаатай шин томьёоллыг дэвшүүлжээ. Түүний шавь нарын хийсэн зарим шинэчлэлийн дараа энэ томьёолол нь физикийн шинжлэх ухаанд маш их ач холбогдолтой болж өнөөдөр энэхүү томьёоллыг бүх төрлийн, ямар ч хэмжээний физикийн системийг судлахад хэрэглэгдэж байна. Сонгодог механик нь математикийн үүднээс авч үзвэл квант механикийг бодвол илүү энгийн, шинжлэх ухааны аливаа тооцоо хийхэд хялбар ч атомын түвшинд тооцоо хийхэд квант механик яг тохирно. В.Гейзенберг бүх шинжлэх ухаанд суурь үндэс болох \"тодорхойгүйн зарчмын тухай” алдарт дүгнэлтээ 1927 онд хийжээ. Энэхүү зарчим нь шинжлэх ухааны хэмжилт явуулах талаархи хүний оюун чадварын онолын тодорхой хэмжээ хязгаарыг харуулж байдаг. Судалж байгаа системийн тухай бодит мэдээллийг олж авахад зрдэмтэн хүнд физикийн үндсэн хуулиуд саад болно. Чухамдаа тодорхойгүйн тухай зарчмын үүднээс авч үзвэл хэмжигч багажийг хичнээн ч боловсронгуй болгоод бодит мэдээлэл авах бололцоо гардаггүй юм. Тодорхойгүйн зарчмаар бол физикийн шинжлэх ухаан нь мөн !чанарынхаа хувьд гагцхүү статистик урьдчилсан тооцоо хийж болох бололцоотой юм. Тухайлбал цацраг идэвхт бодисыг судалж байгаа эрдэмтэн радийн тэрбум атомаас маргааш гэхэд хоёр сая нь гамма туяа цацруулна гэдгийг урьдчилан тодорхойлж чадна. Гэхдээ тухайн атом нь гамма туяа цацруулах эсэхийг яагаад ч тааж тодорхойлж чадахгүй. Хэмжээ хязгаар нь том байхад статистик арга хэрэглэж үйл ажиллагааны бодит үндэслэлийг гаргаж болно, гэтэл хэмжээ хязгаар нь ечүүхэн бол статистик тооцооны аргыг хэрэглэх ямар ч бололцоо байдаггүй юм. Хэмжээ хязгаар нь өчүүхэн жижиг байгаа нөхцөлд тодорхойгүйн зарчим нь бүх эд зүйл физикийн хувьд учир шалтгаантай байдаг гэсэн ердийн сэтгэлгээг өөрчлөхөд хүргэсэн билээ. Энэ бол шинжлэх ухааны гүн ухаанд хийсэн гүн гүнзгий өөрчлөлт байсан юм. Чухам тийм учраас тэр зарчмын тухай аугаа эрдэмтэн А.Эйнштейн “Бурхан манай дэлхийтэй дандаа тоглон наадаж байх юм” гэж бахархан өгүүлжээ. Онолын талаас нь авч үзвэл квантын онол нь харьцангуйн онолоос илүү дэлгэрсэн ч физикийн ертөнцийи тухай хүн төрөлхтөний суурь ойлголтыг өөрчилсөн юм. Гэхдээ энэ онолоос хийх дүгнэлт нь цэвэр бясалгалын чанартай биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Квантын онолыг цахилгаан микроскоп, лазерийн төхөөрөмж, транзистор гээд орчин үеийн олон тоног төхөөрөмжийг ашиглахад хэрэглэж байна. Тэрчилэн цөмийн физик, атомын эрчим хүч, хими, одон орны судпалд өргөн хэрэглэж байна. Квантын онол нь спектроскопийн тухай бидний ойлголтын үндэс болж шингэн гелийн өвөрмец чанар, оддын дотоод бүтэц, ферро соронзон, цацраг идэвхт чанар зэрэг янз бүрийн сэдвийн онолын судалгаа хийхэд ашиглагдаж байна. В.Гейзенберг нь 1901 онд Германд төрсөн, 1923 онд Мюнхений их сургуульд онолын физикээр бакалаврын зэрэг хамгаалжээ. 1924-1927 онуудад Копенгаген хотод данийн цуут физикч Н.Бортой цуг ажиллаж байжээ. Квант механикийн талаархи түүний анхны чухал бүтээл нь 1925 онд нийтлэгдсэн бөгөөд 1927 онд тодорхойгүйн тухай зарчмыг анх томьёолж олон нийтэд танилцуулжээ. 1976 онд 74 настайдаа өөд болсон, эхнэр, 7 хүүхэдтэй байв. Квант механикийг хөгжүүлэхэд В.Гейзенбергээс гадна түүний өмнө судалгаа шинжилгээ явуулж байсан алдарт эрдэмтэн М.Планк, А.Эйнштейн, Н.Бор, францийн эрдэмтэн Луи де Брольи түүний дараа дэвшүүлэн тавьсан онолыг нь гүнзгийрүүлэн судалсан австрийн эрдэмтэн Э.Шрёдингер, английн эрдэмтэн П.А.М.Дирак нар ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Гэвч В.Гейзенберг квант механикийн хөгжилд хамгийн гол үүргийг гүйцэтгэснийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм. 47. ЛУИ ДАГЕР (LOUIS DAGUERRE) 1787-1851 Францийн зохион бүтээгч Луи Жак Манде Дагер XIX зууны гучаад оны сүүлчээр гэрэл зураг авах анхны практик аргыг боловсруулахад ихээхэн амжилт олсон хүн билээ. 1787 онд Францийн хойд хэсэгт орших Кормель хотод терсөн бөгөөд залуудаа зураач байжээ. 35 настайдаа гэрлээр чимсэн уран зургуудын цуглуулбар хийж байхдаа орчин тойрныг бийр, будаг ашиглалгүй, автоматаар зурах төхөөрөмж боловсруулах санааг олж авчээ. Зураг буулгагч хийх гэсэн түүний анхны оролдлогууд бүтэлгүйтсэн тул мөн зорилгоор ажиллаж байгаа Жозеф Ньепстэй 1827 онд танилцаж хоёр жилийн дараа хамтран ажиллаж эхэлжээ. Гэтэл 1833 онд Ньепс нас барж Дагер цаашид ганцаараа ажиллах болов. Олон жил уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд 1837 онд дагеротипи гэж нэрлэгдсэн гэрэл зураг авах бүдүүвчийг боловсруулж чаджээ. 1839 онд тэрхүү бүдүүвчээ олон нийтэд танилцуулсан нь бөөн шуугиан дэгдээсэн ч шинэ бүтээлийн гэрчилгээ авсангүй. Гэвч Францийн Засгийн газар шинэ бүтээлийнх нь ач холбогдлыг өндөр үнэлж Л.Дагер болон Ж.Ньепсийн хүүд тэтгэмж бүх насаар нь олгож байх шийдвэр гаргажээ. Л.Дагер үндэсний баатар болон мандаж дагеротипийн аргыг өргөн хэрэглэх боллоо. 1851 онд Париж хотын ойролцоох байшиндаа өөд болжээ. Бий болмогцоо дэлхий даяар өргөн хэрэглэгдэж байгаа хэдхэн тооны томоохон нээлтүүд байдгийн нэг нь гэрэл зураг авах арга юм. Гэрэл зураг авах аргыг шинжлэх ухаан судалгаа, аж үйлдвэр, цэргийн салбарт өргөн дэлгэр хэрэглэдэг. Гэрэл зураг авах нь зарим хүмүүст урлагийн чухал төрөл бол хэдэн сая хуний хувьд чөлөет цагаа өнгөрөөх дуртай ажил нь билээ. Боловсрол, сэтгүүл зүй, зар сурталчилгаанд гэрэл зураг ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Гэрэл зураг нь өнгөрсөн үеийг яг хэвээр нь санагдуулах нэгэн арга тул хүмүүсийн хувьд хамгийн мартагдашгүй дурсамж байдаг. Гэрэл зургийн боловсронгуй хэлбэр болох кино нь хүмүүсийг хөгжөөх ач холбогдлоосоо гадна гэрэл зураг шиг амьдралд улам өргөн хэрэглэгдсээр байна. Л.Дагерээс өмнө гэрэл зураг авах төхөөрөмж бүтээх гэсэн оролдлого зөндөө гарч байсан нь мэдээж. Түүнээс найман зуун жилийн өмнө дундаа бяцхан нүхтэй, гэхдээ хальсгүй гэрэл зургийн төхөөрөмжтэй адилдуу төхөөрөмж бүтээгдсэн байжээ. XYI дугаар зуунд Жероламо Кардано гэдэг хүн тэрхүү бяцхан нүхэнд томруулдаг шил суулгаж өнөөгийн гэрэл зураг авах төхөөрөмжийн сонирхолтой эх суурийг тавьжээ. Гэхдээ тэрхүү төхөөрөмж нь дэндүү бүдэг зураг гаргаж байсан тул гэрэл зураг гэж нэрлэж арай болмооргүй байжээ. Бас нэгэн чухал нээлтийг 1727 онд Иоганн Шульц нэртэй хүн хийжээ. Мөнгөний давс гэрлийн мэдрэмжтэй болохыг илрүүлж хэд хэдэн зураг авсан ч шинэ санаагаа цааш нь боловсронгуй болгох талаар тодорхой зүйл хийгээгүй өнгөрчээ. Л.Дагерийн өмнө гэрэл зураг авах төхөөрөмж бүтээхэд их ойрхон очсон хүн бол түүнтэй хэдхэн жил хамтран ажилласан Ж.Ньепс байв. 1820 оны орчим засмал зам барихад хэрэглэгддэг нэгэн эд болох битум гэрлийн мэдрэмжтэй болохыг илрүүлж энэхүү гэрлийн мэдрэмжтэй эдийг дээр дурдсан гэрэл зураг авах төхөөрөмжинд суулгаж хэд хэдэн гэрэл зураг авснаас нэг ширхэг нь өнөө хүртэл хадгапагдан иржээ. Энэ шалтгаанаар зарим хүмүүс Ж.Ньепсийг гэрэл зургийн төхөөрөмжийн анхны зохион бүтээгч гэж үздэг. Гэтэл түүний бүтээсэн гэрэл зураг авах төхөөрөмж нь ашиглахад дэндүү тевөгтэй, бүтэн 8 цаг хүлээж байж бүдэг гэрэл зураг тодрон гардаг байсан юм. Л.Дагерийн аргаар бол мөнгөний йодоор бүрсэн ялтас дээр авсан дүрс 15- 20 минутанд л тодрон гардаг байжээ. Ийм учраас Л.Дагерийн зохиосон төхөөрөмж овор томтой ч практикт хэрэглэх талаасаа үнэхээр хялбар байсан юм. Түүний зохиосон төхөөрөмж гарсны дараах хоёр жилийн хугацаанд өөр хүмүүс түүнийг улам боловсронгуй болгож гэрэлд мэдрэмжтэй менгөний йод дээр мөнгөний бромид нэмснээр гэрэл зураг тодрох хугацааг улам богмносгожээ. Ийнхүү гэрэл зургаар бодит байдал, хүнийг яг хэвээр нь хуулбарлан гаргадаг болжээ. Л.Дагер шинээ нээлтээ олон түмэнд зарласны дараахан 1839 онд английн эрдэмтэн Ульям Генри Фокс Тальбот нөгатив хэрэглэн гэрэл зураг авах арга олсноо мөн зарлажээ. У.Тальбот анхны гэрэл зургуудаа 1835 онд буюу Л.Дагерээс хоёр жилийн өмнө авсан нь сонин. Гэвч У.Тальбот өөр асуудал судалж гэрэл зураг авах төхөөрөмж хийх оролдлогоо орхисон байжээ. Л.Дагер, У.Тальбат хоёроос хойш гэрэл зураг авах технологид нойтон болон хуурай ялтас, хальсийг ороомогт хуйлах, өнгөт гэрэл зураг, хөдөлгөөнт гэрэл зураг, полароид, дижитал гэрэл зураг зэрэг нилээд олон шинэчлэл хийгдсэн билээ. Гэрэл зураг авах төхөөрөмжийн хөгжилд олон хүн оролцсон ч хамгийн гол хувь нэмрийг Л.Дагер оруулсан нь маргаангуй юм. Түүний хийсэн шинэ бүтээл хэрэглэхэд маш хялбар байсан болохоор богино хугацаанд их өргөн дэлгэрсэн билээ. 48.СИМОН БОЛИВАР (SIMON BOLIVAR) 1783-1830 Испанийн дарлалаас Өмнөд Америкийн орнуудыг (Колумб, Венесуэл, Эквадор, Перу, Боливи) чөлөөлөхөд Симон Боливарын гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж “Өмнөд Америкийн Жорж Вашингтон” гэж алдаршуулсан билээ. Ер нь бүхэл бүтэн тивийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн улс төрийн зүтгэлтэн дэлхийн түүхэнд цөөхөн байдаг юм. . 1783 онд Венесуэлийн Каракасхотод испанийн эзлэн түрэмгийлэгч язгууртны гэр бүлд тержээ. Идэр залуудаа Жон Локк, Ж.Ж.Руссо, Вольтер, Монтескье зэрэгевропийн гүн ухаантнуудын зохиол бүтээлийг уншсаар францийн Сэргэн мандалтын үзэл санаагаар хүмүүжжээ. Тэрчилэн европийн хэд хэдэн орноор аялал хийж яваад 1805 онд Ром хотын Авентиний довын орой дээр гарч эх орноо испанийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тангараг тавьж байжээ. Францийн Наполеон Бонапарт хаан 1808 онд Испани улсыг довтлон эзэлж засгийн газрын удирдагчаар төрсөн ахаа запжээ. Ийнхүү хааны 118 гэр бүлийг улс төрийн бодит эрх мэдлээс эайлуулснаар Испани улсын Өмнөд Америк дахь колони улсуудад улс төрийн тусгаар тогтнолын төлөөтэмцэл өрнүүлэх алтан бололцоог олгожээ. 1810 онд Венесуэл улсад хувьсгал гарч Испанийн амбан захирагчийг зайлуулж тус улсын тусгаар тогтнолыг 1811 онд албан бусаар тунхаглан зарлажээ. Чухамдаа тэр жил С.Боливар тэмцлийн замд орж хувьсгалт армийн офицер болов. Гэвч дараа жил нь испанийи арми Венесуэл улсад дахин хяналтаа тогтоож хувьсгалын удирдагч Франсиско Мирандуг шоронд хорив. С.Боливар алагдах аюулаас зугтаж эх орноосоо дүрвэлээ. Дараагийн хэдэн жил тувт дайтаж олон удаа ялж ялагдаж байсан ч түүний зориг мохсонгүй. 819 онд муу сургагдсан, цөөхөн тооны цэрэгтэй армиа удирдан гол мөрөн гатлан тал хөндийг туулж Андын өндөр уулсыг давж Колумб дахь испанийн цэргийг гэнэдүүлэн довтолжээ. 1819 оны наймдугаар сарын 7-нд Бойакагийн дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж тэмцлийнхээ шинэ үе шатыг нээжээ. Дараа нь 1821 онд төрөлх эх орон Венесуэл, 1822 онд Эквадор улсыг чөлөөлөв. Энэ үед аргентиний эх оронч Хосе де Сан-Мартин Аргентин, Чили улсуудыг чөлөөлж Перу улс руу довтлохоор зэхэж байлаа. Латин Америкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч алдарт хоёр хүн 1822 оны зун Эквадорын Гуаякиль хотод уулзсан ч тэмцлээ нэгтгэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж чадсангүй. Учир нь гэвээс Сан Мартин эрх тушаалд дуртай Боливартай эрх мэдпийн төлөө тэмцэлдэхийгхүссэнгүй, цэргийн командлагчийн үүргээс татгалзаж өөрийн захирдаг цэргийг Өмнөд Америкаас гаргахаар шийдэв. 1824 онд Боливарын удирдсан арми одоогийн Перу улс орших газар нутгийг бүрмөсөн чөлөөлж 1825 онд Дээд Перуд буюу өнөөгийн Боливи улсад испанийн армийг ялан дийлжээ. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд С.Боливарын үйл ажиллагаа бүтэмж ; муутай байв. АНУ-ын туршлагаар Өмнөд Америкийг холбооны улс болгохыг \\ мөрөедөж байв. Үнэндээ бол Венесуэл, Колумб, Эквадор улсууд нэгдэж Их Колумб нэртэй улс байгуулж С.Боливарыг ерөнхийлөгчөөр томилсон байв. Гэвч Өмнөд Америкт төвөөс зугтаах хүч Умард Америктай харьцуулбал илүү хүчтэй байсан юм. С.Боливарыг 1826 онд Испанийн * Нэгдсэн Улсуудын их хурал зарлахад Өмнөд Америкийн дөрөвхөн орон Л ДЭМЖЖЭЭ. Их Колумб улсад НИЛЭЭД ХЭДЭН ЖИЖИГ улсууд НЭГДСЭН Ч тус бүгд найрамдах улс нь удсангүй задарчээ. Тэр ч байтугай иргэний дайн дэгдэж ерөнхийлөгч С.Боливарыг алахаар завдлаа. 1830 онд Венесуэл, Эквадор улсууд бүгд найрамдах улсаас тусгаарлалаа. Дайн дажныг зогсоож энх амгаланг тогтооход саад болж байгаагаа С.Боливар ойлгож ерөнхийлөгчийн албан тушаалаасаа сайн дураараа огцорсон билээ. Төрөлх эх орон Венесуэлээс хөөгдөж ядуу байдалд орж сэтгэл санааны их хямралаас болж 1830 оны дөрөвдүгээр сард нас баржээ. С.Боливар нь тухайн цаг үедээ тохирсон улс терийн том зорилго тавьсан хүн байсан бөгөөд заримдаа дарангуйлагчийн ааш араншин гаргадаг байжээ. Гэвч түүхэн сонголтын цаг мөч ирэхэд сэтгэлийн тэнхээ, зориг гаргаж хувийн санаархлаа ард түмнийхээ ашиг сонирхол, ардчиллын ариун зорилгод захируулж дарангуйлагчийн эрх мэдлээсээ татгалзсан гайхамшигтай хүн билээ. Нэгэн удаа түүнд хэмжээлшгүй эрх мэдэл бүхий хаан болох санал болгоход эрс татгалзаж байжээ. “Эрх чөлөөг олгогч” гэгч олон түмнээс өгсөн нэр алдрыг хамгаас илүү эрхэмлэн дээдэлж байсан юм. Испани улсын колони байсан Өмнөд Америк тивийг чөлөөлөхөд С.Боливар хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Өгүүлэл захидал хэвлүүлж сонин эрхлэн гаргаж хаа сайгүй хурал цуглаан зохион байгуулж гал цогтой үг хэлж эрх чөлөөний төлөө тэмцлийн үзэл санааны үндэс суурийг тавьсан юм. Тэрбээр эрх чөлөөний төлөө тэмцлийг дэмжих хөрөнгө мөнгө цуглуулах бүх арга бололцоог эрэн хайж байв, С.Боливар нь хувьсгалт цэргийн хүчний цэргийн удирдагч байлаа. Гэхдээ түүнийг цэргийн хосгүй жанжин гэж нэрлэж арай болохгүй. Түүний ялан дийлсэн армиуд нь тооны хувьд цөөхөн, цэргийн бэлтгэлийн хувьд тааруу байсан. Цэргийн ямар нэгэн боловсрол эзэмшээгүй болохоор цэргийн стратеги, тактикийн урлагийн талаар ямар ч мэдлэггүй хүн байсан. Гэхдээ тулгарч байсан аливаа бэрхшээл саадыг сэтгэлийг асар их зориг тэвчээр гарган даван гарч байсан билээ. Испаничуудас ялагдал хүлээж хамтран зүтгэгчид нь сэтгэл санааны хямралд орж тэмцлээс татгалзаж байхад ч тэднийг зоригжуулж дахин цэрэг цуглуулж арми эмхлэн байгуулж тулалдаж байсан юм. С.Боливарыг АНУ-ын анхны ерөнхийлөгч Ж.Вашингтонтой харьцуулж болох талтай. Вашингтон шиг жижигхэн, цэргийн бэлтгэлийн хувьд тааруу арми командлан захирч байсан, хөрөнгө мөнгө багатай болохоор армиа тараан алдчихгүйн тулд хурц дайчин үгээр зоригжуулж байлаа. Гэхдээ Ж.Вашингтоноос С.Боливарын нэг давуу тал гэвэл бүх боолчуудыг ганц зарлиг гаргаад л чөлөөлсөн билээ. Түүгээр ч барахгүй чөлөөлсөн нутаг дэвсгэртээ уриалга гаргаж үндсэн хуулийн тогтоолоор боолчлох явдлыг шууд таслан зогсоож байсан юм. Гэвч боолчлолыг эгнэгт устгах түүний чармайлт талаар өнгөрч түүнийг өөд болох үед Өмнөд Америкт боолчлох ёс бас л байсаар байсан билээ. С.Боливар нь хувь хүнийхээ хувьд сонирхолтой, хатан зориггой, сэтгэл уярамтгай хүн байжээ. Гадна төрх байдлын хувьд ганган хээнцэр эр хүн байсан болохоор тухайн цаг үеийнхээ үзэсгэлэнт олон бүсгүйтэй нэр холбогдож явжээ. Ж.Вашигтон шиг төрийн захиргааны үйл ажиллагааны мэдрэмж авьяас чадваргүй байсан болоод ч тэр үү өөрийг нь магтан сайшааж тал засдаг хүнд их итгэдэг байжээ. Эрх чөлөөг бүхнээс дээдэлдэг тэмцэгч байсан тул эдийн шуналгүй хүн байв. Улс төрийн тэмцэлд баян чинээлэг орж ирсэн мөртөө ядуу байдалд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний чөлөөлсөн газар нутаг нь АНУ-ын газар нутгаас илүү байсан. Гэхдээ АНУ нь С.Боливарын чөлөөлсөн улсуудаас илүү түүхэн үүргийг дэлхийн ертөнцөд гүйцэтгэж байгаа тул С.Боливар нь Ж.Вашингтонтой харьцуулбал түүнээс доогуур ач холбогдолтой бие хүн юм. 49. РЕНЕ ДЕКАРТ (RENE DESCARTES) 1596-1650 Францийн алдарт гүн ухаантан, математикч Рене Декарт 1596 онд Га Гайе тосгонд төрж идэр залуудаа шашны сургуульд суралцаж хорин настайдаа Потье хотын их сургуульд хуульчийн мэргэжил эзэмшжээ. Баян эцгийн хөрөнгөөр өндөр боловсрол эзэмшсэн ч математикаас өөр салбарт онцгой авьяас чадваргүй гэж тооцогдож байжээ. Р.Декарт боловсролоо дээшлүүлэхийн оронд аялал хийж нүд тайлах нь дээр гэж үзэж европ тивийн бүх орныг үзэж танилцахаар замд гарчээ. 1616-1628 онуудад олон орноор аялал хийж Голланд, Бавар, Унгар гээд гурван улсын армид богино хугацаагаар цэргийн алба хаахдаа ганц ч байлдаан, тулалдаанд оролцсонгүй ажээ. Тэрчилэн Итали, Польш, Дани гээд олон орноор явж байх хугацаандаа үнэнийг нээх үндсэн арга олжээ. 32 настайдаа олж нээсэн аргаа дэлхий ертөнцийн нийтлэг дүр зураг гаргахдаа ашиглахаар шийдэж оюун санааны эрх чөлөө харьцангүй чөлөөтэй Голланд улсад сууришаж тэнд 21 жил амьдарчээ. 1629 оны хавьд үнэнийг нээх аргыг тайлбарласан “Сэтгэлгээ-ний чиглэлийг тодорхойлох дүрэм\" нэртэй, нас барснаас нь хойш тавин жилийн дараа хэвлэгдсэн номоо бичиж дуусгажээ. 1630-1634 онуудад шинээр нээсэн аргаа шинжлэх ухаанд хэрэглэх үйл ажиллагаа явуулжээ. Энэ үед анатоми, физиологийн талаар мэдлэг олж авахын тулд задлан хагалгаа хийж байв. Хараа зүй, цаг уур судлал, математик зэрэг шинжлэх ухааны олон салбарт бие даасан судалгаа хийж байжээ. Шинжлэх ухаан салбарт хийсэн олон талт судалгааныхаа үр дүнг нэгтгэсэн “Ертөнц” нэртэй ном бичихээр төлөвлөж байв. Гэвч дэлхий нарыг тойрон эргэлддэг тухай Коперникийн онолыг хамгаалсан Галилейг шашны засаг захиргаа Италид шүүмжилсэн тухай сонсоод Р.Декарт Голланд улс дахь католик шашны засаг захиргаанд захирагддаггүй ч Коперникийн онолыг хамгаалсан номоо хэвлүүлэхээ больжээ. Тэгээд 1637 онд алдарт “Шинжлэх ухаан дахь үнэний шалтгааныг зөв олох аргын тухай бясалгал\" номоо гаргажээ. Энэхүү номоо латин хэл дээр биш францаар бичсэн болохоор сонгодог боловсрол эзэмшээгүй жирийн иргэд хүртэл уншиж байв. Энэ номынхоо өмнөх үг болгон гурван найруулал бичсэний эхнийх нь болох “Хараа зүй” найруулалд гэрлийн хугарлын хуулийг тайлбарласан байлаа. Тэрчилэн томруулагч шил, хараа зүйн бусад хэрэгсэлийн тухай бичиж нүдний ажиллагааны зарчмыг тайлбарлаж хожим нь Кристиан Гюйгенсийн томьёолсон долгионы онолын эх суурь болох гэрлийн онолыг дэвшүулэн тавьжээ. Хоёрдахь өгүүлэл нь цаг уурын тухай орчин үеийн ойлголтын анхны төсөөлөл байжээ. Үүл, борооны мн чанарыг гаргаж солонгын учрыг тайлбарласан байна. Дулаан нь үл харагдах шингэн гэсэн ойлголт буруу болохыг нотлож дулаан нь дотоод хөдөлгөөний хэлбэр гэж үзжээ. Геометрийн тухай гуравдугаар найруулалд шинжлэх ухаанд хий- сэн гол хувь нэмэр болох аналитик гөомөтрийн тухай ойлголтуудыг гаргаж тавьсан. Энэ бол математикийн шинжлэх ухааны маш чухал ололт байсан бөгөөд И.Ньютонд дифференциаль болон интеграл тоог нээх дардан замыг зааж өгсөн билээ. Р.Декартын гүн ухааны сонирхолтой хэсэг нь судалгаагаа эхэлсэн арга юм. Үнэнд хүрэхийн тулд бидний зөв гэж хүлээн зөвшөөрдөг олон тооны буруу саналаас бүхнийг эхлэх ёстой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл Р.Декарт багш нарынхаа зааж итгүүлсэн бүх зүйлд түүний дотор эргэн тойрон оршин буй ертөнц тэр ч бүү хэл өөрийгөө байгаа эсэхэд эргэлзэж эхэлсэн байна. Ийнхүү ертөнцийн тухай эргэлзэлэл тээнэгэлзэлийг хэрхэн даван гарах, хорвоогийн бүх зүйлийн тухай тодорхой мэдлэг хэрхэн олж авах тухай асуудал тавигджээ. Р.Декарт ухаалаг метафизик нотолгооноос гадна “Би бодон сэтгэж байна, тэхлээр би оршиж байна.” гэсэн тайлбар хийж өөрийгөө оршиж байгаа, Бурхан байдаг, тэрчилэн эргэн тойрон бодит ертөнц байна гэж батлаж байлаа. Энэ бол түүний дэвшүүлэн тавьсан онолын үндэс суурь байсан юм. Түүний сэтгэлгээний арга нь хоёр чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт гүн ухааны тогголцооны төвд \"Хүний анхны танин мэдэхүй гэж юу вэ?” гэсэн суурь асуудлыг дэвшүүлсэн. Түүнээс өмнөх үеийн гүн ухаантнууд дэлхий ертөнцийн мөн чанарыг тайлбарлан бичихийг оролдож байсан бол Р.Декарт “Би хэрхэн танин мэдэж байна вэ?\" гэсэн асуултаас өөрөөр зөв хариулах боломжгүй гэж үзсэн юм. Хоёрдугаарт гэвэл бид танин мэдэх үйл ажиллагааг итгэл үнэмшлээс биш эргэлзлэл тээнэгэлзлэлээс эхпэх ёстой гэсэн санааг дэвшүүлсэн. Энэ бол итгэл үнэмшлийг гол болгодог байсан Амгалан Августин болон дундад зууны үеийн бусад шашны онолчдын байр сууринаас эрс ялгаатай байлаа. Гэвч эцсийн эцэст шашны бурангуй дүгнэлтийг давтсан нь хачирхалтай. Р.Декарт гүн ухаандаа сэтгэлгээ болон материаллаг эд зүйлийн хоорондын ялгааг онцлон үзэж энэ утгаараа давшингуй дуалист үзлийг хамгаалж байв. Гэхдээ дээрх ялгаа өмнө нь байсан ч Р.Декарт энэ асуудпаар гүн ухаантнуудын дунд маргаан дэгдээсэн. Энэ асуудлаар гүн ухаантнууд хэдэн зуун жил маргалдсаар енөө хэр нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Хорвоо дэлхийн гүн ухааны тухай Декартын номлол дараа үеийнхэндээ их нөлөө үзүүлсэн билээ. Бурхан, хүний сэтгэлгээнээс бусад ертөнц эрчээрээ хөдөлдөг, ийм учраас байгалийн бүх үзэгдлийг механик аргаар тайлбарлаж болно. Тийм учраас зурхай, ид шид зэрэг далдын хүчин зүйлийг буруушаасан төдийгүй үйл явдал бүрийг шашны сургаалаар тайлбарладагийг үгүйсгэсэн юм. Амьтад бол маш нарийн бүтэцтэй хөдөлгүүр, хүний бие махбодь нь механикийн хуульд захирагддаг зүйл юм гэж үзэж байлаа. Чухам тэр үеэс хүний биө махбодь орчин үеийн физиологийн шинжлэх ухааны судалгааны гол зүйл болсон байна. Р.Декарт шинжлэх ухааны судалгааны ач холбогдлыг өндөр үнэлж судалгааны үр дүнг амьдралд хэрэглэх нь нийгэмд ашиг тус өгнө гэсэн байр суурь баримталж байжээ. Тэрчилэн аливаа судлаач эрдэмтэн бүрхэг таамаглал дүгнэлтээс зайлсхийж ертөнцийн байдлыг математик 'тэгшитгэлээр тайлбарлахыг чармайх ёстой гэж үзэж байжээ. 1641 онд цуут “Бодрол\", 1644 онд “Гүн ухааны эхлэл\" номоо латин хэлээр хэвлүүлж 1647 онд франц хэлээр гаргажээ. Түүний бичлэгийн найрууллага гайхамшигтай оновчтой ч үг хэллэг нь дэндүү хуучинсаг байжээ. Их шүтлэгтэй, өөрийгөө католик шашинтан гэж үздэг байсан ч сүм хийдийн удирдлага түүний үзэл санааг буруушааж бичсэн номуудыг нь унших байтугай хэвлэхийг хориглож байв. Тухайн үедээ үзэл бодлыг « хавчин гадуурхах талаар бусад орнуудаас илүү чөлөөтэй байсан Голланд улсад хүртэл түүнийг шашингүйн үзэлтэн гэж нүд үзүүрлэж байв. 1649 онд гэрийн багшаар ажиллахыг урьсан Шведийн Кристина хатан хааны саналыг хүлээн авч Стокгольм хотод амьдрахаар иржээ. Гэвч нойр ихтэй түүнд хатан хаан өглөө үүрээр таван цагт босож хичээл заах хүсэлт тавихад ихээхэн цааргалж байсан удаатай. Төдсөнгүй уушигний хатгалгаа тусаж 1650 оны хоёрдугаар сард өөд болжзэ. Амьдралдаа гэрлэж байгаагүй, ганц охинтой болсон ч аль багадаа нас баржээ. Р.Декартын гүн ухааныг цаг үеийнх нь хүмүүс ихээхэн шүүмжилж байсан төдийгүй дараа үеийн эрдэмтэд олон дутагдап олж илрүүлж байв. Гэхдээ түүний бүтээлүүдэд тусгагдсан олон үзэл санаа нь түүхэнд асар их нөлөө үзүүлсэн билээ. Түүний дэвшүүлсэн олон тооны үзэл санаанаас тав нь европийн сэтгэлгээний хөгжилд ихээхэн түлхэц өгсөн гэж үздэг юм. Үүнд нэгдүгээрт ертөнцийн үзэгдэл юмсыг механикийн байр сууринаас тайлбарлаж байсан, хоёрдугаарт шинжпэх ухааны судалгааны ач холбогдлыг өндөр үнэлсэн, гуравдугаарт шинжлэх ухаанд математикийг ашиглах нь зүйтэй болохыг сургасан, тавдугаарт танин мэдэхүйн онолд анхаарлаа онцгой төвлөрүүлсэн. Бид Р.Декартын шинжлэх ухаанд хийсэн гарамгай ололтуудыг үнэлэхдээ аналитик геометрийн шинжлэх ухааныг бий болгосон гавьяаг нь онцлон үздэг билээ. 50.МИКЕЛАНЖЕЛО (MICHELANGELO) 1475-1564 Сэргэн мандалтын үеийн аугаа зураач Микөланжело Бунонарроти бол дүрслэх урлагийн түүхэн дахь хамгийн гарамгай уран бүтээлч билээ. Хосгүй зураач, уран барилгач, уран барималч Микеланжело үзэгчдийн сэтгэлийг дөрвөн зуу гаруй жил бишрүүлсээр байгаа төгс нандин бүгээлүүд туурвисан юм. Түүний бүтээлүүд нь европийн уран зураг, уран барилгын цаашдын хөгжилд асар их нөлөө үзүүлсэн билээ. 1457 онд Италийн Флоренц хотоос дөчин бээрийн зайтай орших Капрезе хотхонд төржээ. Аль багад нь түүний авьяас тодорсон тул 13 настайд нь флоренцийн алдарт уран зураач Гирландайод шавиар оруулжээ. 15 нас хүрэхэд нь Флоренц хотын амбан захирагч Лоренцо түүнийг Медичи ордондоо бараг гэр бүлийн гишүүнээр авч ивээн асрамжлагч нь болжээ. Бүхий л амьдралынхаа туршид сод авьяас билгээрээ гайхагдаж байсан бөгөөд хамба лам нар, хаад вангууд, төрийн удирдагчид зураг зуруулахаар баримал хийлгэхээр өндөр шан харамж амлан урьдаг байжээ. Микеланжело амьдралынхаа хугацаанд олон хотод очиж уран бүтээлээ туурвиж байсан ч дийлэнх хэсгийг нь Ром, Флорөнц хотуудад өнгөрөөжээ. 1564 онд 89 настайдаа Ром хотод нас баржээ. Тэр эхнэр авч байгаагүй ажээ. Микеланжело нь өмнөх үед нь уран бүтээлээ туурвиж байсан Леонардо да Винчи шиг бүх талаараа суут хүн байгаагүй ч олон талын авьяасаараа гайхагдаж байлаа. Микеланжело бол хүний тэмүүлэл мөрөөдлийн хоёр салбарт уран бүтээлийн санаанд баггамгүй оргмлд зэрэг хүрсэн цорын ганц суут хүн билээ. Зураачийн хувьд уран бүтээлийн үлэмж өндөрлөгт хүрч хойч үеийнхээ алтан гартнуудад юутай ч зүйрлэшгүй их нөлөө үзүүлсэн юм. Ром хотын Сикстиний капелла сүмийн таазыг чимсэн хананы олон зураг нь урлагийн бүх цаг үеийн аугаа их ололт гэж тооцогдсоор байна. Гэхдээ Микеланжело өөрийгөө юуны өмнө уран барималч гэж үзэж байсан бөгөөд зарим судлаачид түүнийг бүх цаг үеийн хамгийн аугаа 125 уран барималч гэж шагшин магтдаг юм. Давид, Мойсөй нарын цээж баримал тухайлбал алдарт “Христийг өрөвдөн уйлсан нь\" баримал нь өнөө үеийнхнийг ч бишрүүлсээр байна. Микеланжело бас авьяаслаг уран барилгач байлаа. Энэ салбарт түүний туурвисан уран бүтээлүүдийн дотор Флоренц хот дахь Медичийн ордны бунхан цуутай билээ. Ром хот дахь Гэгээн Петрийн сүмийн барилга байгууламжийн ерөнхий уран барилгачаар олон жил ажилласан юм. Бас олон тооны шүлэг найраглал бичсэнээс бидний үед гурван зуу орчим нь хадгалагдан иржээ. Энэ утгаар түүнийг авьяаслаг яруу найрагч байжээ гэж үнэлэх бүрэн үндэслэл бий. Энэхүү суут ухаантны олон тооны сонет, шүлэг, найраглал нь амьд ахуйд нь хэвлэгдэж байгаагүй нь даан ч харамсмаар. | ХОЁРДУГААР УРБАН ХАМБА JIAM | 51. (POPE URBAN П) 1 1042-1099 Хоёрдугаар Урбан хамба ламыг мэдэхгүй хүн өнөө үед ховор биз ээ. Ариун газар нутгийг лалын шашинтнуудаас чөлөөлөх эрхэм зорилгод христчүүдыг анхны аян дайнд уриалан дуудсанаар загалмайтны аян дайны эхлэлийг тавьж хүн төрөлхтөний түүхэнд асар их нөлөө үзүүлсэн билээ. Багадаа Одо де Лажери нэртэй байсан хамба лам Урбан 1042 оны үед Францийн Шатильон-на-Марне хотын ойролцоо язгууртны гэр бүлд төрсөн тул сайн боловсрол эзэмшжээ. Идэр залуудаа Реймс хотод лам, сүмийн хамба байгаад 1088 онд хамба ламаар өргөмжлөгджээ. Урбан бол хүчтэй, улс төрийн хувьд мэргэн хамба лам байсан юм. 1095 оны 11 дүгээр сарын 27- ны өдөр Клермон хотод Шашны их зөвлөл зарлан хуралдуулжээ. Хуран цугларсан олон мянган хүний өмнө түүний хэлсэн үг европ тивийн хувь заяанд дараагийн хэдэн зуун жилд нөлөө үзүүлсэн билээ. Тэрхүү алдарт үгэндээ, Ариун газар нутгийг эзлэн түрэмгийлсэн тэрс шашинтан түрэгүүд ариун нандин дурсгалт газруудаар дүүрч христосын даянчдад түвэг учруулж байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд Ариун газар нутгийг чөлөөлөхийн тулд бүх христчүүдыг аян дайнд мордохыг уриалжээ. Гэхдээ тавьсан зорилгоо зөвхөн шашны учир шалтгаанаар тайлбарлаад зогссонгүй, Ариун газар нутаг бол үржил шимтэй, хүн ам шигүү суусан европ тивээс илүү баян тансаг нутаг гэсэн үндэслэл бас гаргажээ. Ариун газар нутгийг чөлөөлөх загалмайтны аян дайнд оролцох нь шашны бүх цээрлэлийг орлох төдийгүй аян дайнд оролцогч болгон бүх гэм нүглээсээ ангижрах болно гэж айлджээ. Хуран цугларсан олон шашны итгэл үнэмшил болон хувийн ашиг сонирхлыг нь хөндсөн түүний яруу тод айлтгалыг сонсоод цөмөөрөө загалмайтны аян дайнд оролцох зориг хүсэл нь оргилжээ. Тэд хамба ламыг гал цогтой дайчин үгээ дуусгахын өмнө “Бурхан биднийг дуудаж байна!\" гэж цуурайтуулан хашгирсан нь загалмайтны аян дайнд оролцогчдын уриа болсон билээ. Энэ цуглаанаас хойш хэдхэн сарын дараа анхны загалмайтны аян эхэлжээ. Нийтдээ найман олон жижиг байлдаан, тулалдаанаас бүрдсэн энэхүү загалмайтны аян дайн бараг хоёр зуу гаруй жил үргэлжилсэн билээ. Загалмайтны анхны аян дайнд оролцогчид Иерусалим хотыг эзлэснээс хоёр долоо хоногийн дараа, тэр баярт мэдээг дуулж амжилгүй 1099 онд хамба лам Урбан нас барсан байна. Загалмайтны аян дайны ач холбогдлыг тайлбарлах нь илүүц биз. Энэ аян дайн аливаа дайны адил уг үйл явдалд оролцогчид хийгээд хамрагдсан газар нутагт ихээхэн нөлөө үзүүлсэн билээ. Удтал үргэлжилсэн дайны явцад европ тив аль ч утгаараа илүү хөгжилтэй байсан Византийн эзэнт гүрэн, лалын шашны ертөнцтэй нягт хэлхээ холбоо тогтоосон юм. Чухамдаа энэхүү бүх талын хамтын харилцаа нь орчин үеийн европийн соёл иргэншлийг оргилуун хөгжилд хүргэсэн юм. Тэрчилэн Сэргэн мандалтын үеийн суурь дэвсгэр болсон билээ. XI зуунд нийгмийн хөгжлийн царцанги байдалд орсон нийт европийг хөдөлгөөнд оруулах удирдагч үнэхээр үгүйлэгдэж байв. Тэрхүү түүхэн үүргийг европийн хаадаас гүйцэтгэж чадах хүн алга байв. Гэвч тэр үед эрх мэдэл нь баруун европ даяар үйлчилдэг ганц хүн байсан нь христос шашны тэргүүн хамба лам байлаа. Тийм учраас хамба лам Урбан нийгмийн хөгжлөөр тавигдсан нийт европийг хөдөлгөх түүхэн үүргийг зохих ёсоор биелүүлсэн асар их гавьяатай юм. Чухамдаа хамба лам Урбаны зоримог удирдлага байгаагүй бол загалмайтны хөдөлгөөн нийт европийг хамрах боломжгүй байлаа Энэ утгаараа хамба лам хоёрдугаар Урбан нь хүн төрөлхтөний түүхийн явцад он удаан жилийн нөлөө үзүүлсэн гайхамшигт хүн гэж зүй ёсоор тооцогддог юм. 52. УМАР ИБН АЛЬ-ХАТГАБ (UMAR IBN AL-KHATTAB) 586-644 Умар ибн аль-Хаттаб нь лалын шашны хоёр дахь том зүтгэлтэн байсан юм. Их зөнч Магометийн үед амьдарч байсан бөгөөд түүний адил Мекха хотод 586 оны орчим мэндэлжээ. Умар анхандаа Магомет түүний үндэслэсэн лалын шашныг тас эсэргүүцдэг байснаа удсангүй түүний үнэнч анд, хамтран зүтгэгч болсон түүхтзй. Насан туршаа Магометийн хамгийн дотнын зөвлөх нь байжээ. Магомет 632 онд нас барахдаа залгамжлагчаа тодруулж амжаагүй учир Умар их зөнчийн ойрын хамтран зүтгэгч, хүргэн Абу Бекрийг анхны халифаар дэөшүүлжээ. Үүний үр дүнд эрх мэдлийн төлөөх хурц тэмцэл хэсэг хугацаанд намжжээ. Абу Бакр авьяаслаг удирдагч байсан ч халифаар хоёрхон жил ажиллаад өөд болохдоо Умарыг өөрийн залгамжлагчаар өргөмжилж эрх мэдлийн төлөө амь өрссөн тэмцэл дахин өрнөхийг сэргийлж чадав. Умар 634 онд хоөр дахь халифаар тодорч Медина хотод персийн боол эрд 644 онд алагдах хүртлээ байжээ. Умар амьсгаа хураахын өмнө, залгамжлагчаа тодруулах 6 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөл томилж мөн л эрх мэдлийн төлөе цуст тэмцэл гаргахаас мөн урьдчилан сэргийлжээ. Уул Зөвлөлөөс гуравдугаар халифаар өргөмжлөгдсөн Усман 644-656 онуудад удирдагчийн үүрэг гүйцэтгэжээ. Халиф байх хугацаандаа Умар арабын хамгийн чухал байлдан дагуулалтыг хийжээ. Арабын арми түүний удирдлага дор Византийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан Сири, Палестинд халдан довтолж 636 онд Ярмукийн дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулжээ. Тэр ондоо Дамаск хотыг эзэлж хоөр жилийн дараа Иерусалим хотыг бүслэв. 641 онд гэхэд арабууд Палестин. Сирийг бүхэлд нь эзэлж орчин үеийн Түрэг улсын нутаг дэвсгэрт халдав. 639 онд Византийн эзэнт гүрний бүрзлдэхүүнд багтах Египөт улс руу мөн довтолж гурван жилийн хугацаанд бүрэн эзэлжээ. Тэр үед Персийн эзэнт гүрний хэсэг болж байсан Иракийн эсрэг арабчууд Умарыг халифаар өргөмжлөгдехөес өмнө дайтаж эхэлсэн бөгөөд хамгийн гол тулалдаан нь Умарыг амьд байх уед 637 онд Квадизийн дэргэд болсон байна. Мөн арабын арми Персийн эзэнт гүрэнд мөн халдан довтолж Нехавендийн дзргэд болсон байлдаанд тус гүрний сүүлчийн хааны цэргийг бут ниргэжээ. Умарыг 644 онд нас барах үед, Персийн эзэнт гүрний дийлэнх газар нутаг эзлэгдсэн байлаа. Умарыг үхсэний дараа арабчууд дорно зүгт Персийг бүрэн эзэлж баруун зүгт Умард Африкт аян байлдаанаа үргэлжлүүлсэн байна. Умарын хийсэн байлдан дагуулалтын чухал ач холбогдол нь эзлэн түрэмгийлсэн газар нутгийн асар их хэмжээ байсан төдийгүй тэр газар нутаг нь өнөө хүртэл бат бэх байгаад оршдог юм. Сири, Ирак, Египет улсууд арабуудын нөлөөнд орсон нь өнөө үе хүртэл хэвээр байна. Гагцхүү Перс улс л лалын шашин шүтдэг болсон ч арабын дарлалаас яаж ийгээд чөлөөлөгдөж чадсан юм. Эзлэн түрэмгийлсэн асар уудам газар нутаг, олон сая хүн амыг захирахын тулд Умар маш зальжин бодлого явуулж байжээ. Арабчууд эзэлсэн газар нутаг дээр цэргийн язгууртны хүрээлэл бий болгож орон нутгийн хүн амаас тусдаа хот суурин газар хуаран болон суудаг байв. Тэрчилэн эзлэгдсэн ард түмнүүдээс өндөр татвар авч байсан ч тэдэнд ямар ч хор хохирол учруулдаггүй байлаа. Тэр ч байтугай лалын шашныг хүчээр түгээн дэлгэрүүлж байсангүй. Умарын хүрсэн амжилт үнэхээр гайхамшигтай билээ. Их зөнч Магометийн дараа лалын шашныг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн юм. Хэрэвзээ Умар томоохон байлдан дагуулалт хийгээгүй бол лалын шашин тийм өргөн нутагт тархаж чадахгүй байсан билээ. 53. АШОКА (ASOKA) Манай эриний өмнөх 300 -232 Төрийн болон шашны нэрт зүтгэлтэн, Маурья угсааны гуравдугаар Ашока хаан бол Энэтхэг улсын түүхэн дэх хамгийн суут шашны зүтгэлтэн байсан билээ. Түүний өвөг эцэг Чандрагупт нь Александр Македонскийн байлдан дагуулалтаас өмнө Умард Энэтхэгийн дийлэнх хэсгийг эзэлж Энэтхэг улсын түүхэнд анхны эзэнт гүрнийг байгуулсан цэргийн гарамгай зүтгэлтэн байжээ. Ашока нь манай эриний өмнөх 300 оны төрсөн бололтой, манай эриний өмнөх 273 оны үед хаан суудалд заларчээ. Анхандаа өвөг эцгийнхээ замналаар явж аян дайн хийж газар нутгаа өргөжүүлэх бод- лого баримталж байв. Хаан болсныхоо найм дахь жилд Энэтхэгийн дорнод эрэг дээр орших өнөөгийн Орисс мужийн нутаг дэвсгэр дээр орших Калинг улсын эсрэг хийсэн аян дайнаа ялалтаар дуусгав. Гэвч энэ аян дайны үед зуун мянга хүн алагдаж бас хэдэн хэдэн зуун мянган хүн шархадсаныг Ашока хаан дуулаад энэхүү ялалт нь маш олон хүний амь насаар, маш их үнээр олдсонд харамсан сэтгэл шаналжээ. Ийнхүү сэтгэл санааны хямралд орсон хаан Энэтхэгийн нутаг дэвсгэрийг бүрэн эзлэн түрэмгийлэх зорилгоосоо татгалзаж хөрш зэргэлдээ улс орон руу цэргийн довтолгоон хийхээ бүрмөсөн болив. Тэгээд бүддийн шашин шүтэх болж үнэнч шудрага ёс, энх амгалан, энэрэл хайр номлох дхармын үзэл санааг олон түмний дотор дэлгэрүүлж эхэлжээ. Ан хийж зугацаахаа больж дан цагаан хоол идэх болов. Гэхдээ хамгийн гол нь хүнлэг, ухаалаг бодлого явуулах болсон нь олон түмний талархал дэмжлэгийг хүлээжээ. Хаан эмнэлэг, амьтны хүрээлэн, зам бариулж олон харгис хууль тогтоомжийг өөрчилж тариан талбайг услах ажлыг өргөжүүллээ. Тэрчилэн хүмүүсийг сайн үйл бүтээх, хоорондоо нөхөрсөг харилцаатай байхыг сурталчилах зорилгоор засгийн газрын тусгай албан тушаалтан, дхармын түшмэдийг орон нутагт томилон явууллаа. Хаант улсдаа бүх шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандах зарлиг гаргаж өөрөө бүддийн шашин шүтдэг болсноор тус шашин Энэтхэг улам өргөн дэлгэрсэн байна. Түүгээр ч зогссонгүй хөрш зэргэлдээ олон оронд бүддийн шашин сурталчилуулахаар лам нар томилон явуулснаас Цейлон улсад илүү их амжилт олсон байна. Ашока хаан орон даяар багана босгож түүн дээр болон хадан дээр өөрийнх нь амьдрал, үйл ажиллагаа, зарлигуудыг сийлэх зарлиг буулгаснаас өнөө үед олонх нь түүх дурсгалын үнэт зүйл болон хамгаалагдаж байна. Чухамдаа тэдгээр багана, хадны байрлал нь түүний эзэнт гүрний нутаг дэвсгэрийн хэмжээ, түүний үйл ажиллагааны тухай мэдээллийн гол эх сурвалж болсоор байна. Эдгээр баганыг урлагийн хосгүй нандин бүтээл гэж нандигнан хамгаалж байна. Ашока хааныг нас барснаас хойшхи тавин жилийн хугацаанд түүний захирч байсан эзэнт гүрэн задран унасан бөгөөд дахин өр сэргээгүй юм. Ашока хаан бүддийн шашныг бүх талаар дэмжиж байснаар хүн төрөлхтөний түүхэнд үнэлж баршгүй гавьяа байгуулсан юм. Түүнийг хаанаар өргөмжлөгдөх үед бүддийн шашин нь Энэтхэг улсын баруун хойд хэсэгт л дэлгэрсэн орон нутгийн хэмжээний шашин байсан бол түүний хаанчлалын төгсгөл үед нийт Энэтхэг даяар төдийгүй хөрш зэргэлдээ олон оронд олон сая шүтэн бишрэгчидтэй болж өргөжсөн байлаа. Энэ утгаараа бүддийн шашныг эрчимтэй дэлгэрүүлж дэлхийн томоохон шашны нэг болгоход уг шашныг үндэслэгч Гуатамаас илүү их хувь нэмэр оруулсан билээ. 54. АМГАЛАН АВГУСТИН (STAUGUSTINE) 354-430 Ромын эзэнт гүрнийг мөхөж байх үед амьдарч байсан Августин бол тухайн цаг үеийнхээ шашны суут онолч байв. Түүний бүтээлүүд христос шашны сургаал, дундад зууны үед улс хоорондын харилцаанд хүчтэй нөлөөлж байсан төдийгүй өнөө үед ч ач холбогдлоо алдаагүй байна. Өнөөгийн Алжир улсын Соук-Арас буюу тэр үеийн Тагаст хотхонд 354 онд төржээ. Эцэг нь бөөгийн мөргөлтөн, эх нь христос шашинтан байсан тул түүнийг багад нь загалмайлж адислаагүй ажээ. Аль багадаа хурц оюун ухаанаараа тодорч 16 настайд нь Гардай хотод сургууль явуулахад нууц амрагтай болж тэр нь түүнд хүү төрүүлж өгчээ. 19 настайдаа гүн ухаан сонирхож 240 жилийн өмнө зохиогдсон манихейство шашны сургаалыг гүнзгий судалж эхэлсэн ч өсөн жил үзсэний дараа дургүй нь хүрч больжээ. Дараа нь 29 настайдаа Ром дараа нь Умард Итали дахь Милан хотод ирж уран илтгэгчийн профессор цол хүртэв. Платоны гүн ухааны боловсронгуй хувилбар болох Платиний гуравдугаар зуунд хөгжүүлсэн неоплатонизмийн гүн ухаантай энд танилцав. 131 Милан хотын сүмийн хамба лам Амброзийн айлтгалыг Августин нилээд хэдэн удаа сонсоодхрисгосыи сургаалын мөн чанарыг сая нэг ойлгожээ. Тийнхүү Августин 32 настайдаа ч христос шүтлэгтэн болж 387 онд хамба лам Амброзий түүнийг загалмайлсны дараа төрөлх Тагаст хотхондоо буцан очжээ. 391 онд төрөлх Тагаст хотхоноос нь 45 бээрийн зайтай орших Гиппон одоогийн Анкаба хотын сүмийн хамба ламын туслах болоод, түүнийг таван жилийн дараа нас барахад, оронд нь 42 настайдаа хамба ламаар өргөмжлөгдөж ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ зүтгэжээ. Гиппон хөдөөгийн хот байсан ч Августин үйл ажиллагаагаараа христос шашны нөлөө бүхий зүтгэлтэн болон алдаршжээ. Бие сул дорой, хараа муутай хүн байсан ч хурдан бичээчийн ачаар шашны маш олон бүтээл туурвисан юм. Түүний бичсэн таван зуун гаруй айлтгал, хоёр зуу шахам захидал бидний өнөө үед хадгалагдан иржээ. Түүний бүтээлүүдээс \"Бурхны хотын тухай”, намтар зохиол болох “Нүглээ наминчлах нь” ном нь хамгийн алдартайд тооцогддог. Түүний бичсэн захидал, айлтгалууд нь манихейсто сургаал, донатизм (христос шашинтнуудыг хагалан бутаргах зорилго бүхий бүлэглэлийн үзэл), пелагианство (христос шашны тухайн үеийн бас нэг тэрс үзэл) зэрэг харш үзэл баримтлалыг илчлэн шүүмжлэхэд чиглэгдэж байлаа. Ялангуяа пелагианство сургаалыг буруушаан маргасан нь Августиний шашны сургаалын гол хэсэг болно. Пелагий бол 400 оны үед Ромд ирж шашны хэд хэдэн сонирхолтой сургаал айлдсан английн лам аж. Хүн бүр анхнаасаа нүгэлтэй байдаггүй, иймд сайн болон муу үйлсийн аль нэгийг сайн дураараа сонгох эрхтэй, аливаа хүн шудрага амьдрал, хичээнгүй хөдөлмөр зүтгэлээрээ нүглээ наманчилж болно гэж Пелагий лам номлодог байжээ. Августиний бүтээлийн нөлөөгөөр Пелагийн үзэл бодлыг тэрс гэж үзэж түүнийг Ромоос хөөж шашны үйл ажиллагаа эрхлэхийг нь хорьжзэ. Бүх хүмүүст Адамын үйлдсэн нүгэл хамааралтай, хүмүүс дан ганц хүчин чармайлт хичээнгүй зүтгэлээрээ нүглээс ангижрахгүй, хамгийн гол нь Бурхны өршөөл хэрэгтэй гэж амгалан Августин гэж айлдаж байв. Иймэрхүү үзэл бодол урьд нь байсан ч Августин энэ айлтгалыг хүмүүсийн ой тойнд хүртэл ойлгуулж чадсан юм. Бурхан хүнийг өршөөх эсэхээ мэднэ, тийм учраас зарим хүмүүсийн өршөөгдөх нь урьдаас тодорхойлогдсон байдаг гэж Августин нотлож байв. Энэхүү урьдаас тодорхойлогдсон байх үзэл санаа нь дараа үеийн шашны онолчид түүний дотор Жан Кальвинд ихээхэн нөлөө үзүүлсэн билээ. Хүйсийн талаар Августиний баримталж байсан байр суурь маш чухал. Христос шашны шүтлэггэн болоод эр эмийн жаргал эдлэхээс татгалзахаар шийдсэн ч амьдрал дээр маш хэцүү байжээ. Тэр тухайгаа \"Нүглээ наманчилах нь\" бүтээлдээ дэлгэрэнгүй бичсэн бий. Хүйсийн талаархи түүний үзэл баримтлал дундад зууны үед маш чухал нөлөөтэй байжээ. Августиний амьдарч байх үед Ромын эзэнт улс түргэн мөхеж нийслэл хот нь 410 онд вестготуудад эзлэгджээ. Нийслэл хотод үлдсэн бөөгийн мөргөлтнүүд христос шашныг хүчээр сурталчилж байсан учир аргагүйн эрхэнд эрт дээр үеэс шүтэн биширч ирсэн бурхадаасаа татгалзах болсон гэж өөрсдийгөө цагаатгахыг оролдож байжээ. Иймд “бурхны хотын тухай” номоо христос шашныг шийтгэлээс хамгаалах зорилгоор туурвижээ. Гэхдээ энэ номонд Европ тивийн цаашдын хөгжилд нөлөө үзүүлсэн гүн ухааны сургаалаа айлджээ. Ромын эзэнт улс бол ямар нэгэн чухал үндэс суурь биш ээ, Ром төдийгүй дэлхийн аль ч хот бүхний үндэс байгаагүй юм, хамгийн гол нь \"тэнгэрийн хотын” хөгжилт буюу хүн төрөлхтөний оюун санааны дэвшил юм, энэхүү дэвшлийг тээгч нь шашин юм, (“Шашнаас өөр аврагч байхгүй”) иймд хамба лам, шашин бол бөөгийн шүтлэгтэн, христос шашинтан хаадаас илүү чухал гэж Августин сургасан билээ. Ийнхүү Августин нь аливаа улс орныг тодорхой хугацаанд удирдаж буй хүмүүс хэн ч байлаа хамба ламд захирагдах ёстой гэсэн үзэл санааг дэвшүүлжээ. Дундад зууны үеийн хамба лам нар Августиний дээрх үзэл санааг үйл ажиллагаандаа удирдлага болгосноор шашин, төр хоорондын он удаан жилийн зөрчилдөөнийг эцэс болгох эхлэлийгтавьж европ тивийн дараачийн олон зууны түүхийн мөн чанарыг урьдчилан илэрхийлсэн билээ. Түүний бүтээлүүд нь грекийн гүн ухааны зарим үзэл санааг дундад зууны европ тивд дэлгэрүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн, ялангуяа неоплатинизмийг судалж байснаар дундад зууны христос шашны гүн ухаанд дам нөлөө үзүүлжээ. Августин нь Декартаас аль түрүүнд “Би сэтгэн бодож байна, тиймд би амьдарч байна.” гэсэн айлтгалыг өөр үгээр илэрхийлж байсныг дурдахад илүүц биш биз ээ. Августин бол дундад зууны өмнөх христосын шашны аугаа онолч байсан болохоор сүм хийд түүний сургаалыг дундад зууны турш бараг хэвээр нь баримтлаж байжээ. Августин бол ромын католик шашны хамгийн суут онолч байсан болохоор түүний бүтээлийг өргөн дэлгэр хаа сайгүй уншин судалдаг байв. Өршөөл, хүйс зэрэг олон асуудлаархи Августиний үзэл бодол түүхэнд маргашгүй их нөлөө үзүүлсэн юм. Амгалан Августин 430 онд 76 насандаа Гиппон хотод өөд болжээ. Задран бутарч байгаа Ромын эзэнт гүрэнд халдан довтолсон бүдүүлэг омгийнхон нийслэл хотыг нь эзлэн түрэмгийлж галдан шатаахад Августиний номын сан, сүм азаар сүйдсэнгүй өнгөрчээ. 55. УЛЬЯМ ГАРВЕЙ (WILUAM HARVEY) 1578-1657 I Цусны эргэлт, зүрхний үйл ажиллагааг нээсэн английн суут эрдэмтэн Ульям Гарвей Фолькстоун хотод 1578 онд төржээ. Түүний 1628 онд хэвлүүлсэн \"Амьтны зүрх, цусны хөдөлгөөний тухай анатомийн судалгаа” номыг физиологийн шинжлэх ухааны түүхэн дэхь хамгийн чухал ном гэж зүй ёсоор үздэг юм. Чухамдаа тэр ном орчин үеийн физиологийн шинжлэх ухааны эхлэл болсон ажээ. Хүний биеийн үйл ажиллагааны тухай суурь ойлголтуудыг гаргаж тавьсанд энэ номын гол ач холбогдол оршино. Өнөөдөр цусны эргэлтийн тухай хүн бүр мэддэг болохоор У.Гарвейгийн нээлт энгийн юм шигсанагдаж магадгүй. Гэтэл энэ ойлголт өнгөрсөн зуунуудад биологчдын хувьд “харанхуй” асуудал байжээ. Тэр үеийн тэргүүлэх биологчид “Нэгдүгээрт хоол зүрхэнд цус болон хувиран шингэдэг, хоёрдугаарт зүрх цусыг халаадаг, гуравдугаарт артерийн судсанд агаар дүүрэн байдаг, дөрөвдүгээрт зүрх “амьдралын үзэл оюун санаа\" болдог, тавдугаарт артери, вений судсанд цус дүүрч зүрх рүү очоод буцан ирдэг.\" гэж тайлбарлаж байв. Олон удаа хагалгаа биечлэн хийж зүрх, цусны гүйдлийн тухай зохиол бүтээл бичиж байсан эртний алдарт эрдэмтэн Гален цус эргэлддэг тухай огт таамаглаагүй билээ. Аристотель биологийн шинжлэх ухааныг судалдаг байсан ч тэр тухай бас ер мэдээгүй өнгөрчээ. Тэр ч байтугай У .Гарвейн ном хэвлэгдсэний дараа ч хүний биед цус судсаар тасралтгүй битүү тойргоор эргэлдэж байдаг, зүрх нь цус эргэлдэх эрчим хүчийг хангаж байдаг гэсэн нээлтийг дийлэнх эмч нар удтал хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Цус эргэлддэг тухай ойлголтыг У.Гарвей математик тооцоо хийж анх нээсэн билээ. Зүрх цохих бүртээ 2 унц (1 унц нь 29,8 граммтай тэнцэнэ.) хэмжээний цус шахдаг, зүрх минутанд ойролцоогоор 72 удаа цохидог болохоор цагт 540 фунт орчим цус шахна. Гэтэл ийм жинтэй цус нь хүний нийт биеийн жингээс илүү байна, тэгэхлээр цус зүрхээр дамжин эргэлддэг юм байна гэсэн таамаглалыг У.Гарвей хийжээ. Таамаглалаа нотлохын тулд бараг есөн жил туршилт ажиглапт хийж, цус зүрхээр дамжин эргэлдэг гэсэн алдарт дүгнэлтээ гаргажээ. Тэрбээр номондоо цус зүрхнээс артерийн судсаар гүйж зүрх рүү венийн судсаар буцан очдог гэж тод тодорхой бичжээ. Микроскоп гараагүй үе байсан болохоор артерийн судаснаас цус нарийхан судсаар гүйж венийн судсанд орж байгааг олж харж чадаагүй ч тийм нарийхан судас байгаагягтагтодорхойлсон билээ. Капилляр буюу нарийн судас байдгийг италийн биологич Мальпиги түүнийг нас барснаас хэдэн жилийн дараа нээсэн юм. Цусыг артерийн судас руу шахах нь зүрхний гол үүрэг гэж У.Гарвей баталсан нь бодит үнэн байв. Дэвшүүлсэн онолоо маргашгүй үнэн болохыг нь нотолсон туршилт судалгааны тоймгүй их материалыг олон нийтэд дэлгэн үзүүлэв. Т үүний онолыг анхандаа шууд эсэргүүцэж байсан бол амьдралынх нь сүүлийн жилүүдэд бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн байна. Эс судлалын талаар У.Ганьейн бичсэн ном нь цусны эргэлтийн тухай онолтой нь харьцуулахад ач холбогдпын хувьд бага ч мөн л шинжлэх ухаанд ихээхэн дэвшил болсон юм. 1651 онд хэвлүүлсэн “Амьтад хэрхэн төрдөгтухай” ном нь орчин үеийн эс судлалын шинжлэх ухааны эх суурийг тавьсан байна. Үзэл бодолд нь хүчтэй нөлөө үзүүлсэн Аристотелийн адил У.Гарвей эмбрион нь хөгжлийнхөө эхэн үе шатуудад насанд хүрсэн амьтан шигээ, яг түүн шиг гэхдээ арай бага хэмжээний бүтэцтэй байдаг гэсэн урьдчилсан төлөвшилтийн тухай таамаглалыг буруушаан эсэргүүцэж эмбрионий эцсийн бүтэц аажимдаа төлөвшдөг гэж нотолж байлаа. У.Гарвей нь урт удаан, маш сонирхолтой амьдрал туулсан эрдэмтэн юм. Идэр залуудаа Кембрижийн их сургуулийн дэргэдэх коллежид суралцаж 1600 онд Итали улсад очиж тухайн үедээ эмнэлгийн шилдэг сургууль гэж тооцогдож байсан Падун хотын их сургуульд анагаах ухаанд суралцжээ. Тэр үед алдарт эрдэмтэн Галилей Падуны их сургуульд профессороор ажиллаж байсан бөгөөд тэд тааралдаж байсан эсэх нь бүү мэд. 1602 онд эмчийн мэргэжил эзэмшиж Англид буцан иржээ. Түүний эмчилж байсан өвчтөний дотор английн хоёр хаан (нэгдүгээр Яков, нэгдүгээр Карл), алдарт гүн ухаантан Фрэнсис Бэкон нар байв. У.Гарвей хувийн эмнэлэгтээ ажиллахын зэрэгцээ Лондон хот дахь Ариун Варфоломейн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон давхар ажиллаж байв. 1628 онд цусны эргэлтийн тухай ном нь хэвлэгдсэний дараа алдар нэр нь европ даяар түгжээ. Эхнэр авсан ч хүүхэдгүй байв. 1657 онд Лондон хотод 79 настайдаа өөд болжээ. [ 56. ЭРНЕСТ РЕЗЕРФОРД (ERNIST RETHERFORT) 1871-1937 Эрнест Резерфорд нь хорьдугаар зууны суут туршилтын физикч гэсэн алдрыг зүй ёсоор хүртсэн аугаа эрдэмтэн билээ. Цацраг идэвхт чанарын тухай бидний мэдлэгийг өргөжүүлсэн төдийгүй цөмийн физикийн эх суурийг тавьсан билээ. Түүний хийсэн нээлтүүд нь онолын хувьд үлэмж их ач холбогдолтой төдийгүй цөмийн зэвсэг, атомын цахилгаан станц, цацраг идэвхт чанар, цацрагийн судалгаа гээд олон салбарт ихээхэн үр дүн өгсөн билээ. Түүний нээлтүүдийн хүн төрөлхтөнд үзүүлж байгаа нөлөө маргашгүй их ба ирээдүйд ч улам өсөх нь мэдээж юм. Шинэ Зеланд улсад төрж Кентерберийн коллежид элсэн суралцаж 23 настайдаа хүмүүнлэгийн ухааны, байгалийн шинжлэх ухааны бакалавр бас хүмүүнлэгийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Дараа нь Англид Кембрижийн их сургуульд суралцах эрхээр шагнуулж тухайн цаг үеийн нэрт эрдэмтний нэг болох Ж.Томсоны удирдлага дор гурван жил судлаач-оюутан байв. 27 настайдаа Канадын Макжилийн их сургуульд физикийн профессор болж есөн жил ажиллаад 1907 онд Англид буцан ирж Манчестерийн их сургуульд физикийн факультетийг толгойлов. 1919 онд Кембрижийн их сургуульд Кавендишийн лабораторийн удирдагчаар томилогдож тэндээ нас бартлаа ажиллажээ. Францийн эрдэмтэн А.А.Беккерель ураны нэгдлийн туршилт хийж байгаад 1896 онд цацраг идэвх чанарыг анх нээжээ. Гэвч Беккерель түүнийг яагаад ч юм судлахаа больж цацраг идэвхт чанарыг тухай гол нээлтийг Резерфорд өргөн дэлгэр судалгаа хийж нээсэн юм. (Гэр бүл эрдэмтэн Мари, Пьер нар полоний, радий гэсэн цацраг идэвхт хоөр бодисыг нээсэн ч онцгой ач холбогдолтой нээлт хийгээгүй.) Рөзерфорд ураны цацраг идэвхт чанар нь альфа ба бета гэсэн хоёр цацрагаас бүрдэнэ гэсэн нээлт хийсэн нь түүний анхны том амжилт байв. Дараа нь цацраг идэвхт чанарын хоёр цацраг тус бүрийн мөн чанарыг (Хурдатгалтай хөдөлж буй бөөмсөөс бүрдэнэ.) тодорхойлсон төдийгүй бас гурав дахь хэсэгтэй гэдгийг мөн нээж гамма цацраг гэж нэрлэжээ. Цацраг идэвхт чанарын чухал шинж чанар нь түүнтэй холбсютой эрчим хүч юм. Беккерель, гэр бүл Кюри болон бусад олон эрдэмтэн эрчим хүчийг гадаад эх сурвалжтай гэж үзэж байлаа. Гэтэл Резерфорд ураны зарим атомын үйлчлэлээс ялгарч байгаа эрчим хүч нь химийн урвалын үед чөлөөлөгдөж байгаа эрчим хүчнээс зүйрлүүлэшгүй их юм гэдгийг нотолж атомын эрчим хүчний асуудлаархи чухал онолын үндсийг тавьсан юм. Тодорхой атомууд нь хуваагдашгүй, өөрчлөгдөшгүй гэж эрдэмтэд эрт дээр үеэс үзэж байлаа. Гэтэл Резерфорд авьяаслаг туслах Фредерик Соддийн хамт, атом нь апьфа болон бета цацраг цацруулж байгаа үедээ еөр төрлийн атом болон хувирч байдаг гэсзн дүгнэлт хийв. Химичид энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй. Гэвч Резерфорд, Содди нар цацраг идэвхт задрал ын цуврал туршилт хийж ураныг хар тугалга болгон хувиргаж тэрчилэн задрах хурдыг нь хэмжиж маш чухал болох “хагас задралын” томьёоллыг тодорхойлжээ. Үүний үр дүнд өндөр ач холбогдол бүхий шинжлэх ухааны хэрэгслийн нэг болох цацраг идэвхт чанарын техник үүсэхэд хүргэж түүнийг геологи, хуучны судлал, одон орон зэрэг олон салбарт өргөн дэлгэр хэрэглэх болсон билээ. Э.Резерфорд ийнхүү цуврал нээлт хийсэн учир 1908 онд Нобелийн шагнал хүртсэн ба хожим нь хамтран зүтгэгч Содди нь мен шагналыг авчээ. Э.Резерфорд хурдатгалтай хөдөлж байгаа альфа-цацраг маш нимгэн алтан ялтсаар нэвт гарах чадвартай ба гэхдээ замаасаа бага зэрэг хазайж байгааг ажиглажээ. Алтны “бильярдны бяцхан бөмбөлөг\" шиг хатуу, үл нэвтрүүлэгч гэгддэг атом нь дотроо зөөлөн байдаг байх гэсэн таамаглал дэвшүүллээ. Альфа цацраг нь алтны атом дундуур төмрийг нэвтэлж байгаа шиг асар хурдтай сум мэт чөлөөтэй нэвтрэн өнгөрч чадаж байна гэсэн дүгнэлтийг мөн хийв. Гэвч Э.Резерфорд шинэ залуу туслах Гейгер, Мареден нартайгаа цуг туршилт хийх явцдаа зарим апьфа бөөм алтны ялтсыг нэвтлэн гарахдаа чиглэлээ ихээхэн өөрчилж байгаа болон зарим нь бүр буцан эргэж байгааг илрүүлэв. Тэд энд ямар нэгэн чухал зүйл байгааг мэдэрч чиглэл бүрт нисэж байгаа бөөмсийг тоог гаргалаа. Нарийн, нягт нямбай математик тооцоо хийж аптны атом нь бараг хоосон орон зайгаас бүтэж байна, уг атомын бүх жин нь голд нь байгаа атомын \"цөмд” төвлөрсөн байна гэж нотоллоо. Ийнхүү Э.Резерфор ертөнцийн тухай хүн төрөлхтөний ойлголтыг ганц цохилтоор өөрчлөв! Ухаандаа хамгийн хатуу гэж тооцогдох метаплын атом үндсэндээ хоосон орон зайнаас бүтэж байгаа болохоор жинтэй бодитой гэж хүн төрөлхтөний үзэж байсан бүх зүйл гэнэт хязгааргүй орон зайд ийш тийш гүйлдэх өчүүхэн жижиг зүйл болж таарлаа. Атомын цөмийн тухай Э.Резерфордын нээлт нь атомын бүтцийн тухай орчин үөийн бүх онолын үндэс болж байна. Алдарт эрдэмтэн Нильс Бор атом нь квант механикийн хуулиар удирдуулдаг бяцхан нарны систем болох тухай цуут бүтээлээ хэвлүүлэхдээ загвар болгож Резерфордын цөмийн онолыг ашигласан байна. Тэрчилэн Гейзенберг, Шрёдингер нар сонгодог болон долгионы механикийг ашиглан атомын бүтцийн илүү нарийн тевөгтэй загвар бүтээхдээ мөн Резерфордын онолыг үндэс суурь болгосон байна. Э.Резерфордын нээлт нь шинжлэх ухааны шинэ салбар болох атомын цөмийн салбарыг бий болгожээ. 1919 онд хурдатгалтай хөдөлж байгаа альфа цацрагуудыг буудах аргаар азотын цөмийг хүчилтөрөгчийн цөм болгон хувиргасан гавьяатай билээ. Цөмийн өөрчлөлтүүд нь Нарны эрчим хүчний эх булаг байж болох нь төдсөнгуй нотлогдлоо. Түүнээс гадна атомын цөмийн өөрчлөлтүүд нь атомын зэвсэг үйлдвэрлэх, атомын цахилгаан станц байгуулах үндэс суурь болсон юм. Э.Резерфорд нь хувь хүнийхээ хувьд чанга дуу хоолойтой, амьдрах урам зориг бялхсан, том бие бялдартай, атаархам ажилсаг хүн байжээ. 57. ЖАН КАЛЬВИН (JONH CALVIN) 1509-1564 Үнэн алдартны шашны цуутай онолч Жан Кальвин бол европийн түүхийн суут хүмүүсийн нэг мөн. Шашин, улс орныгудирдах, хувь хүний ёс суртахуун зэрэг олон асуудлаархи түүний үзэл бодол дөрвөн зуу гаруй жилийн туршид олон сая хүний амьдралд шууд нөлөө үзүүлсэн юм. Жан Кальвин (жинхэнэ нэр нь Жан Коувин) Францийн Нуайон хотод 1509 онд төрж Париж хотын де Монтегюгийн коллеж төгсөөд Орлеан хотын , их сургуульд орж хууль зүй судалжээ. Дараа нь Бурже хотод хууль зүйн мэдлэгээ ! дээшлүүлсэн байна. Дөнгөж найман настай байхад шашны их онолч Мартин Лютер Виттенберг хотын сүмийн үүдэнд алдарт 95 сэдвээ өлгөж үнэн алдартны шашны Шинэчлэлийн эх суурийг тавьсан байлаа. Ж.Кальвин католик шашин шүтдэг гэр бүлд төрсөн ч үнэн алдартны шашинд оржээ. Хавчин гадуурхалтыг тэсэхээ байж Париж хотоос зугтаж хэсэг аялал хийсний дараа Швейцарийн Базель хотод сууршижээ. Тэнд нууц нэрээр амьдарч шашны ухааныг гүнзгий судалж алдарт \"Христос шашны байгууллагууд\" номоо бичжээ. Үнэн алдартны шашны гол үзэл бодлыг ойлгомжтой хэлбэрт оруулан эмхэтгэсэн энэ ном нь 1536 онд хэвлэгдсэнээр Ж.Кальвин нэрд гарчээ. Хожим нь үнэн алдарткы шашин өргөн дэлгэрч байгаа Женев хотод 1536 онд очсон ч хотын хүн амтай маргалдсанаас болж хөөгджээ. Гэвч . 1541 онд урихад нь Женев хотод буцан ирж тус хотын шашны төдийгүй улс төрийн удирдагчаар өргөмжлөгдөж 1564 онд өөд болох хүртлээ амьдарчээ. Женевт байхдаа тус хотын улс төрийн эрх мэдлийг атгадаг 25 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийн гишүүн биш байсан ч үнэндээ бол хотын бүх үйл ажиллагааг ганцаараа удирдан чиглүүлж байжээ. Женев хот түүний удирдлага, нөлөөний дор үнэн алдартны шашны Европ тив дэх тэргүүлэх төв болсон ба тус хотыг “үнэн алдартны шашны Ром” гэж нэрлэж байлаа. Бусад оронд ч үнэн алдартны шашныг улам өргөн дэлгэрүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. Хотын шинэчлэгдсэн сүмийн үйл ажиллагааг зохицуулсан хэд хэдэн дүрэм зохиосныг нь Европийн бусад шинэчлэгдсэн сүм хийд үлгэр болгон авч хэрэглэжээ. Женев хотод байхдаа шашны хэд хэдэн айлтгал бичиж “Христосын шашны байгууллагууд” номоо үргэлжлүүлэн гүйцээжээ. Түүнээс гадна шашны асуудлаар лекц, яриа байнга хийж Библийн судрыг дэлгэрэнгүй тайлбарлаж байжээ. Тэрчилэн өс суртахууны асуудлыг өндөрт тавьж байсны ачаар гэр бүлийн хүнээ араар нь тавих, садарлан янаглах төдийгүй мөрийтэй тоглоом тоглох, архидан согтуурах, шалиг үгтэй дуу дуулах явдлыг гэмт хэрэг гэж үзэж хатуу шийтгэл ногдуулдаг байжээ. Түүнээс гадна тусгай хууль гаргаж хотын бүх иргэн тогтсон цаг сүмд ирж мөргөл үйлдэж айлтгал сонсдог журам тогтоожээ. Ажил хөдөлмөрт зүтгэл санаачилгатай хандаж явдлыг урамшуулан сайшааж бичиг үсэгт сургах, боловсролд онцгой анхаарал тавьж байсан ба Женевийн их сургуулийг санаачлан байгуулжээ. Ж.Кальвин тэрс үзэлтэй хүмүүсийг хавчин гадуурхаж, хатуу шийтгэдэг байсан юм. Үнэн алдартны шашинд үл итгэдэг исланийн иргэн, эмч, шашны онолч Мигель Серветийг Женев хотод ирэхэд нь баривчилж тэрс номтон гэж шүүж түүдэг галд шатааж шийтгэсэн удаатай. 1564 онд Женев хотод нас барсан, эхнэр нь 1549 онд, ганц хүүхэд нь төрөхдөө өөд болжээ. Ж.Кальвин бол Библийн судрын нэр хүнд, ач холбогдлыг өндөрт өргөж М.Лютерийн адил Ромын католик сүм хийдээс татгалзсан юм. Ж.Кальвин нь Амгалан Августин, Гэгээн Павелийн адил бүх хүмүүс нүгэлтэй, нүглээсээ ангижрахын тулд шургуу хөдөлмөр, хичээнгүй зүтгэл биш гүн итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй гэж үзэж байв. Түүний номлосон өршөөл үзүүлэх эсэх нь урьдаас тодорхойлогдсон байдаг болон шийтгэлийн тухай айлтгал нь маш чухал байлаа. Бурхан хүний гавьяа зүтгэлийг эс анхаарч хэнд өршөөл үзүүлэх, хэнийг шийтгэхээ урьдаас тодорхойлсон байдаг гэж сургаж байлаа. Хэрэвзээ тийм бол хүн ёс суртахууныг дээдлэх хэрэг байна уу гэсэн сөрөг асуулт тавигдахад “Хичээнгүй зүтгэлээр нүглээс ангижрахгүй, хамгийн гол нь Бурхны өршөөл хэрэгтэй гэж сонгосон хүмүүс л зөв ариун ёс суртахуунтай амьдрах ёстой, бид сайн үйлс бүтээж байгаа учир өршөөгдөж байгаа юм биш, харин бид өршөөгдөхөөр сонгогдсон учраас сайн үйл бүтээж байгаа юм.\" гэж сургасан. Энэ айлтгал нь түүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрөн дагадаг шүтлэгтэнгүүдийг өндөр ёс суртахууныг дээдлэн амьдрахад зоригжуулж байжээ. Ж.Кальвиний шашны үзэл номлол дэлхий ертөнцийн хөгжилд зүйргүй их нөлөө үзүүлсэн ба түүний сургаалийг дэмжигчид М.Лютерийн дэмжигчдээс илүү байжээ. Гэвч Герман, Скандинавын орнууд М.Лютерийн номлолыгдагадагболсон бол Швейцар, Нидерландын ард түмнүүд Ж.Кальвиний номлолыг шүтэгчид болжээ. Түүнээс гадна Польш, Унгар, Герман, Шотланд, Франц, Англид зэрэг орнуудад Ж.Кальвиний номлолыг дагагчид цөөн тоотой ч гэсэн байсан юм. Тэр ч байтугай АНУ- д ч Ж.Кальвиний номлол урт удаан хугацааны нөлөө үзүүлсэн билээ. Түүнийг Женев хотод үйл ажиллагаа явуулж байх үед ардчиллаас илүү шашны үзэл бодол ноёлож байсан ч эцсийн дүндээ түүний номлол ардчиллын үзэл санааг улам дэлгэрүүлсэн гавьяатай юм. Түүний номлол нь “үнэн алдартны шашны ёс суртахуун\" бий болох, капитализмын хөгжилд гол хүчин зүйл болсон гэж үздэг хүмүүс бас бий. Үнэн алдартны шашинд Шинэчлэл хийсэн нь түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон ба үүнд хамгийн гол үүргийг Мартин Лютөр гүйцэтгэсэн юм. Ж.Кальвин бол түүний дараа түүхэн тавцанд гарч ирсэн үнэн алдартны шашны хегжилд гайхамшигтай нөлөө үзүүлсэн онолчдын нэг байсныг тэмдэглэх нь зүйтэй юм. 58.ГРЕГОР МЕНДЕЛЬ (GREGOR MENDEL) 1822-1884 Грегор Мендель бол удамшлын үндсэн зарчмуудыг нээсэн суут хүн юм. Гэвч шинжлэх ухааны ертөнц түүний гайхамшигт судалгааг нь эс тоож байсны уршгаар лам, сонирхогч эрдэмтэн байдлаар насаа элээжээ. 1882 онд Хейнзендорф хотод тэр үед Австрийн эзэнт улсын нутаг дэвсгэрт, одоогийн Чех улсад төржээ. 1843 онд тэр үед Австрийн Брюнне, одоогийн Чехийн Брно хотод үнэн алдартны шашны сургуульд элсэн орж 1847 онд лам болж 1850 онд багш болох шалгалт өгсөн ч биологи, геологийн хичээлд унаж үнэмлэх авч чадаагүй байна. Гэвч сүмийн хамба лам нь түүнийг Венийн их сургуульд суралцуулахаар илгээжээ. Мендель 1851-1853 онуудад математик, байгалийн ухаан судалж багшийн үнэмлэх авч чадаагүй ч 1854-1868 онуудад Брюнн хотын Шинэ сургуульд байгалийн ухааны ээлжийн багшийн ажил эрхэлжээ. 1856 оноос эхлэн шинэ ургамал бий болгох цуутай туршилтаа эхэлж 1865 онд 1 удамшлын хуулиудаа нээж Брюнне хотын байгалийн түүхийн нийгэмлэгт танилцуулжээ. 1866 онд түүний туршилтын үр дүнг дээрх нийгэмлэг тогтомол гаргадаг сэтгүүлийнхээ нэг дугаарт \"Ургамлыг эрлийзжүүлэх туршилтууд” нэртэй хэвлэжээ. Хоёр дахь илтгэл нь гурван жилийн дараа мөн сэтгүүлд хэвлэгдэв. Гэвч энэхүү нийгэмлэг нь орон нутгийн хэмжээний байгууллага байсан болохоор том номын сангууд тогтмол гаргадаг сэтгүүлүүдийг нь захиалан авдаггүй байжээ. Тиймд Г.Мендель хийсэн туршилтийнхаа үр дунг тухайн үөийн удамшлын асуудлаар хамгийн нэр хүндтэй эрдэмтэн Карл Негелид явуулсан ч цаадахь нь түүний нээлтийг ойлгосонгүй өнгөрчээ. Ийнхүү гайхамшигт нээлтийг хэн ч тоосонгүй, гучин жил өнгөрчээ. 1868 онд сүмийн захиргааны тушмэлээр томилогдсоноос хойш ургамлын туршилтаа үргэлжлүүлэх цаг завгүй байсаар 1884 онд 61 настайдаа шинжлэх ухааны салбарт хийсэн аугаа нээлтээ хүлээн зөвшөөрүүлж амжилгүй нас баржээ. Гурван эрдэмтэн (Голландын иргэн Хуго Де Фриз, германы эрдэмтэн Карл Корренс, австрийн эрдэмтэн Эрих фон Чермак) тус тусдаа туршилт, судалгаа хийж байгаад удамшлын хуулиудыг бие биенээсээ салангид нээжээ. Тэр гурван эрдэмтэн туршилтынхаа дүнг нийтлүүлэхийн өмнө энэ асуудлаар бичсэн зохиол бүтээл хэвлэгдсэн эсэхийг хайж байгаад гурвуулаа Менделийн илтгэлийг 1900 онд олж уншихад гаргасан дүгнэлт нь яг таг таарч байгааг мэдээд мэл гайхаж байжээ. Английн эрдэмтэн Уильям Бейтсон мөн илтгэлийг олж олон нийтэд танилцуулснаар Г.Менделийн нээлтийг шинжлэх ухааны ертөнц албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Г.Мендель бүх амьд бие махбодид өнөө үед ген гэж нэрлэгддэг суурь хэсгүүд байдаг ба түүний тусламжтайгаар эцэг, эхийнх нь удамшлын шинж чанарууд дараагийн үе удамд нь дамжин очдог гэдгийг хамгаас түрүүнд мэдсэн юм. Түүний туршилт хийж байсан ургамлуудад үрийн өнгө, навчны хэлбэр гэх зэрэг тухайн ургамлын өвөрмөц шинж чанар бүр нь хоёрхон генээр тодорхойлогдож байгаа болон тухайн ургамал бүр эцэг, эхээсээ нэг нэг генийг нь удамшуулан авч байгаа нь илэрчээ. Тухайн өвөрмөц шинж чанарыг удамшуулан дамжуулж байгаа хоёр ген нь голлох генийн нөлөөгөөр л бие биенээсээ ялгагдаж байдаг, гэхдээ нөгөө ген нь устаж алга болдоггүй, дараачийн үе удмууддаа дахин илэрч байгааг Г.Мендель мөн туршилтын явцад нээсэн байна. Дахин сэргэгч эс буюу гамета нь (хүнийхээр бол хүний бие махбодид байдаг сперматозоид буюу өндгөн эс) хос бүрийн зөвхөн ганц генийг агуулж байгааг Г.Мендель бас ойлгосон. Тухайн ген нь ямар гаметад илэрч үе удамдаа дамжих нь санамсаргүй тохиолдол болохыг мөн тогтоосон юм. Ийнхүү түүний нээсэн хуулиуд нь багахан шинэчлэгдсэн ч орчин үеийн удамшлын шинжлэх ухааны эх суурь болсон юм. Сонирхогч эрдэмтэн хэрхэн яаж ийм аугаа нээлт хийсэн нь их сонирхол татна. Г.Мендель туршилт хийхдээ удамшлын өвөрмөц шинж чанар нь гоц тодорхой илэрдэг генүүдтэй ургамлуудыг “санамсаргүй\" сонгож авсан байна. Түүнээс гадна ядарч цуцахыг мэдэхгүй ажилсаг, атаархам тэвчээртэй туршигч эрдэмтэн байсныг нь 21 мянган ургамалд туршилт хийж түүнийхээ үр дүнг нягт нямбай тэмдэглэж статистик тооцоо хийж байсан нь нотолдог. Чухамдаа статистик тооцоонд дүгнэлт хийснээр удамшлын хуулиудыг нээсэн байна. Удамшлын хуулиуд нь хүний мэдлэгийг хүрээг улам өргөжүүлсэн ба эдгээр хуулиудын ач холбогдол өнөөдрөөс илүү ирээдүйд практик үр дүнтэй байх нь мэдээж хэрэг юм. 59.МАКС ПЛАНК (MAX PLANCK) 1858-1947 Германы эрдэмтэн Макс Планк 1900 оны 12 дугаар сард гэрлийн энерги (гэрлийн долгионы энерги) байнгын урсгал биш чухамдаа квант гэж нэрлэгдэх хэсгүүдээс бүрдэнэ гэсэн зоримог таамаглал дэвшүүлж шинжлэх ухааны ертөнцийг шуугиулсан билээ. Гэрлийн болон цахилгаан соронзонгийн сонгодог онолтой эрс зөрчилдсен энэхүү таамаглал нь физикийн шинжлэх ухаанд хувьсгал болж матери, цацрагийн мөн чанарын гүнзгий ойлголтыг төрүулсэн квантын онолын эх суурь болсон юм. 1858 онд Германы Киль хотод төрж. Берлиний их сургуульд элсэж Мюнхений их сургуульд шилжин суралцаж 21 настайдаа физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Дараа нь Мюнхен, Килийн их сургуулиудад багшилж байгаад 1889 онд Берлиний Планк бусад хэд хэдэн эрдэмтний адил тас хар биесийг (Ямар нэгэн гэрэл цацраахгүй, харин туссан гэрлийг бүрэн шингээдэг биесийг тас хар биес гэж нэрлэнэ.) халаах үөд цахилгаан соронзон цацруулдаг үзэгдлийг судалдаг хар биесийн цацрагийн асуудлаар туршилт хийж байв. Туршилтын физикчид Планкаас өмнө тас хар биесийн цацрагийг хэмжиж байжээ. Гэхдээ М.Планк хар биесийн цацрааж буй цацрагийг зөв тодорхойлох харьцангуй төвөгтэй алгебрийн томьёог гаргаж чадсан юм. Өнөө уед онолын физикчид дээрх томьёоллыг ашиглаж хийж байгаа туршилтынхаа бүх тооцоог яг таг нэгтгэж чадаж байгаа юм. Гэхдээ тэр үед шинэ таамаглал дэвшигдсэнээр физикийн бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн хуулиуд нь шал өөр томьёоллыг шаардах нь тэр. Энэ асуудлыг М.Планк гүнзгий судалж гэрлийн энерги нь квант гэж нэрлэсэн эгэл бөөмсийн тодорхой хэд дахин давтагдсан тоогоор цацраг гаргадаг юм гэсэн шинэ онолыг дэвшүүлэн гаргасан юм. Квантын онолоор квантын хэмжээ нь гэрлийн (өөреөр хэлбэл гэрлийн енгө нь) давтамжтай, тэрчилэн бид одоо Планкийн тогтмол h гэж нэрлэдэг, товчоор h гэж томьёолдог физикийн хэмжигдэхүүнтэй шууд хамааралтай гэсэн таамаглал нь физикийн урьдын үзэл баримтлалтай бүрэн зөрчилдсөн. Гэхдээ Планкийн тоггмол h ашиглан хар биесийн цацрагийн зөв томьёоллын онолын үндэслэлийг гаргаж болж байлаа. Физикийн шинжлэх ухаанд эргэлт болсон түүний таамаглалыг дийлэнх физикч анхандаа азтай математик зохиомол томьёолол гэж үзэж эс тоож байв. Гэтэл квантын тухай Планкийн таамаглалыг хар биесийн цацрагийг судлах төдийгүй физикийн аливаа үзэгдлүүдийг судлахад хэрэглэж болох нь нотлогджээ. А.Эйнштейн фотогэрлийн үзэгдлийг тайлбарлахдаа 1905 онд тэрхүү таамаглалыг ашигласан бол Нильс Бор атомын бүтцийн онолыг 1913 онд дэвшүүлэн гаргахдаа мөн хэрэглэсэн байна. Фашист үзлийг буруушаасан учир түүнийг хавчин гадуурхаж байсан төдийгүй түүний отгон хүүг нь фюрерийг алах зорилго бүхий хуйвалдаанд оролцсон гэж 1945 онд цаазалжээ. 1947 онд 89 настайдаа нас баржээ. Квант механикийн хөгжил нь хорьдугаар зуунд Эйнштейний харьцангуйн онолоос илүү чухал шинжлэх ухааны нээлт болсон билээ. Планкийн тогтмол h нь онолын физикт амин чухал үүрэг гүйцэтгэдэг ба физикийн суурь хэдхэн тогтмолын нэг болж байдаг юм. Планкийн тогтмол h нь атомын бүтцийн онол, Г ейзенбергийн тодорхойгүйн зарчим, цацрагийн онол болон шинжпэх ухааны бусад олон томьёонд бий. Планкийн тооцоолсон тогтмолын тоон утга нь өнөе үед хэрэглэж байгаа түүний тоон утгын хоёр хувийн хэмжээнд байна. М.Планкийг квант механикийн эцэг гэж үздэг. Түүний хийсэн анхны таамаглал нь дараа үеийн физикчдэд илүү төгс онол боловсруулах бололцоог нээж өгсөн билээ. 59. ЖОЗЕФ ЛИСТЕР (JOSEPH LISTER) 1827-1912 Хагалгааны дараах халдваргүйтэлийн аргыг хэрэглэж эхэлсэн английн мэс засалч Жозеф Листер 1827 онд Аптоп хотод төрж 1952 онд Лондон хотод их сургуулийн дэргэдэх коллежид анагаах ухааны эрдэмткий зэрэг хамгаалжээ. 1861 онд Глазго хотод хааны цэргийн хээрийн эмнэлэгт мэс засалчаар томилогдон найман жил ажиллах хугацаандаа хагалгааны дараах халдваргүйтэлийн аргыг хэрэглэж байжээ. Хааны цэргийн хээрийн эмнэлэгт ажиллаж байхдаа хагалгааны дараа үхэл дэндүу их гарч байгааг ажиглаж сэтгэл нь үлэмж их зовдог байв. Хагалгаа хийсний дараа хүний биеийн эд эс үхэх зэргээр олон айхтар халдвар бий болох нь ердийн үзэгдэл байлаа. Ингээд халдварыг багасгахын тулд хариуцсан тасагтаа ариун цэврийг дээд зэргээр сахисан ч халдвар авах явдал буурсангүй. Эмнэлэгт халдвар бий болж байгаа нь “миазм\" буюу хорт ууртай холбоотой гэж олонхи эмч нар үздэгийг хүлээн зөвшөөрсөнгүй. Элдэв нян өвчин үүсгэдэг гэсэн Луй Пастерийн онолтой Ж.Листер 1865 онд танилцаж хэрэвзээ халдвар нянгаас үүсэж байгаа юм бол хагалгааны дараа үүсэж байгаа халдварыг бүрэн арилгахын тулд элдэв нянг ил шарханд орохоос нь өмнө устгах хэрэгтэй гэсэн дүгнэлт хийжээ. Тэгээд карболын хүчлийг нян устгах хэрэгсэл болгон хэрзглэж эхэлснээр халдварыг эсэргүүцэх эмчилгээний цогц аргыг үүсгэн бий болгосон юм. Хагалгаа болгоны өмнө гараа савандан удтал угаадаг байсан төдийгүй хагалгааны бүх хэрэгсэл, хувцсыг сайтар ариутгадаг болоа. Заримдаа хагалгааны өрөөнд карболын хүчил агаарт цацна. Ийм арга хэмжээний дараа хагалгааны дараах үхлийн тоо эрс цөөрч эхлэв. Эрэгтэй өвчтөнүүдийн тасагт хагалгааны дараах үхлийн хэмжээ 1861- 1865 онуудад 45 хувь, 1869 онд 15 хувь болтлоо буурчээ. Хагалгааны дараах халдваргуйтэлийн аргын тухай анхны бүтээлээ | Ж.Листер 1867 онд хэвлүүлсэн ч эмч нар хүлээн авсангүй. Гэвч түүнийг нд Эдинбург хотын их сургууль клиникийн хагалгааны тэнхимийн эрхлэгчээр урьжээ. Энд долоон жил ажиллах хугацаанд түүний алдар нэр нь дэлхий даяар түгжээ. 1875 онд Германд уригдаж нээсэн аргынхаа тухай лекц уншсан бол дараа жил нь АНУ-д уригджээ. 1877 онд Лондон хотын хааны Анагаах ухааны коллежийн клиникийн хагалгааны тэнхимийн эрхлэгчээр томилогдож 15 жил ажиллав. Нас барах үед нь түүний нээсэн аргыг бүх дэлхий даяар хэрэглэж хэвшсэн байлаа. Ж.Листер таван жил хааны Анагаах ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч байж Виктория хатан хааны хувийн мэс засалчаар ажиллаж байв. Эхнэртэй ч хүүхэдгүй байсан ба 85 настайдаа 1912 онд Уолмер хотод нас баржээ. Түүний нээсэн арга нь мэс засалд хувьсгал болж олон сая хүний амь насыг аварсан юм. Өнөө үед хагалгааны дараах халдвараас шалтгаалж маш цөөхөн хүн үхэж байна гэж нотлож болохгүй. Гэхдээ хагалгааны дараах халдвар зуун жилийн өмнөх шиг аюултай байсан бол өнөөдөр хагалгааг зориглон зөвшөөрөх хүн тийм ч олон байхгүй байсан биз ээ. Тэрчилэн хагалгааны дараах халдварын аюул их байсан бол мэс засалч нар ч нарийн төвөггэй хагалгаа хийхээс зүрхшээх байсан биз. Хагалгааны дараах халдваргүйтэлийн орчин үеийн техник нь Ж.Листерийн аргаас ялгаатай ч гол үндэслэл нь адилхан, арга нь илүү боловсронгуй болсон юм. Ж.Листерээс бараг хориод жилийн өмнө Унгарын эмч Игнац Земмельвейс (1818-1865) Вена хотын төв эмнэлэгт ажиллаж байхдаа хагалгааны дараах халдваргүйтэлийн аргыг эх барих зүй, мэс засалд хэрэглэж профессор цол хүртэж ном бичсэн ч олон нийтэд өргөн тархаагүй.өнгөрчээ. Гэтэл Ж.Листер хагалгаа хийхдээ халдваргүйтэлийн аргыг байнга хэрэглэх лекц унших, ном бичих зэргээр эмнэлгийн пракгикт халдваргүйтэлийн аргыг хэрэглэхийн ач холбогдлыг дэлхий даяар бүх эмч нар итгүүлж чадсан гавьяатай билээ. 61. НИКОЛАУС АВГУСТ ОТТО (NIKOLAUS AUGUST OTTO) 1832-1891 Николай Август Отто бол 1876 онд дөрвөн шаталбарт дотоод шаталтат хөдөлгүүрийг анх бий болгосон гарамгай зохион бүтээгч юм. Дотоод шаталтат хөдөлгүүрийг завь, мотоциклд хэрэглэж байсан ба аж үйлдвэрийн салбарт хаа сайгүй ашиглаж байв. 1939 онд анхны тийрэлтэт онгоцыг зохион бүтээх хүртэл бүх төрлийн агаарын төхөөрөмжинд Оттогийн нээсэн зарчмаар ажилладаг дотоод шаталтат хөдөлгүүрийг ашиглаж байв. Гэхдээ машиныг хөдөлгөхөд дотоод шаталтат хөдөлгүүрт ашигласан нь аугаа түүхэн үйл явдал байлаа. Оттог хөдөлгүүрээ зохиохоос өмнө машин бүтээх гэсэн олон оролдлого байлаа. Тухайлбал Зигфрид Маркус (1875 онд), Этьен Ленуар (1862 онд), Николас Жозеф Канно (1769 онд) зэрэг зохион бүтээгчид ихээхэн амжилтад хүрч явдаг загвар хүртэл хийсэн удаатай. Гэвч жин бага, их хүчин чадлыг зэрэг хослуулсан хөдөлгүүр байхгүй байсан учраас өргөн ашиглаж болохгүй байжээ. Н.Оттог дотоод шаталтат хөдөлгүүр бүтээснээс 15 жилийн дараа Карл Бенц, Готлиб Даймлер нар бие биенээсээ тусдаа худалдахад зориулсан авсаархан машин зохион бүтээжээ. Чухамдаа тэр үеэс янз бүрийн төрлийн хөдөлгүүр хэрэглэж эхэлсэн ба ирээдүйд уурын зүтгүүртэй ч юм уу цахилгаан цэнэгээр явдаг машин бий болохыг үгүйсгэх аргагүй. Гэвч хорьдугаар зуунд үйлдвэрлэсэн хэдэн зуун сая машины 99 хувь нь дотоод шаталтат хөдөлгүүртэй байсан юм. Ачааны тэрэг, автобус, усан хөлөг онгоцонд Н.Оттогийн зохиосон дөрвөн шаталбартай адилхан ч түлшээ өөр үе шатанд нь цацдаг дизелийн хөдөлгүүр бас ашиглаж байв. Хувийн хөнгөн тэрэгний хэрэглээ асар их байгаад бас муу тал бий. Дуу чимээ их, агаарыг бохирдуулна, маш их түлш гарзадна, ослын улмаас хүн үхэх шархдах явдал гарна. Гэвч хувийн хөнгөн тэрэг нь НИИТИйН тээвриин ХЭрЭГСЛЭЛЭЭС илүү аши. гтаи тээв. риин хэ.рэгсэл МӨН. – Галт тэрэг, метро, автобустай харьцуулбал хувийн хөнгөн тэргээр дуртай газраа дуртай цагтаа очиж болно, эдлэхэд хялбар, тохилог билээ. Машин бол хүн төрөлхтөний соёл иргэншилд маш их түлхэц өгснийг менгөөр хэмжих аргагүй. Зөвхөн АНУ-д гэхэд л өнөөдөр 180 сая гаруй машин байгаа ба жилд ойролцоогоор 3 триллион километр зам явж байгаа нь явганаар, онгоц, галт тэрэг болон тээврийн бусад хэрэгслэлээр явж байгаагаас хавьгүй илүү байна. Н.А.Отто 1832 онд Германы Хольцхаузен хотод төрсөн, эцэг нь багад нь өөд болжээ. Дунд сургуульд сайн сурч байсан ч бизнесийн салбарт туршлагатай болохын тулд 16 настайдаа дээд сургуулиас гарч нэгэн жижигхэн хотод талх, чихрийн мухлагт ажиллаж байгаад дараа нь Франкфурт хотод албан хаагч болжээ. Этьен Ленуарын (1822-1900) зохион бүтээсэн дотоод шаталтат анхны хийн хөдөлгүүрийн тухай Отто 1860 оны орчим сонсож хэрэвзээ энэ хөдөлгүүр нь шингэн түлшээр ажилладаг бол илүү өргөн хэрэглэж болох юм гэдгийг ойлгожээ. Төдсөнгүй карбюратор зохион бүтээсэн боловч урьд нь зохиогдсон гэсэн шалтгаанаар түүнд шинэ бүтээлийн гэрчилгээ олгосонгүй. Үүнд сэтгэлээр унасангүй, Ленуарын хөдөлгүүрийг улам боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд Ленуарын зохиосон хоёр шаталбарт бүдүүлэг хөдөлгүүртэй харьцуулбал зарчмын хувьд шал өөр, дөрвөн шаталбарт хөдөлгүүр сэдэж 1862 оны нэгдүгээр сард анхны загварыг бэлтгэжээ. Гэвч асаах хэцүү асуудалтай тулгарсан учир энэ сэдэмжээ түр орхиж хийгээр ажилладаг хоёр шаталбарт хөдөлгүүрийн сайжруулсан хувилбар болох “агаарын хөдөлгүүр\" дээр ажилласан байна. 1863 онд агаарын хөдөлгүүрийн шинэ бүтээлийн гэрчилгээ авч үйл ажиллагааг нь ивээн тэтгэх болсон Еуген Ланген гэдэг хүнтэй хамтран ажиллах болжээ. Тэд жижигхэн үйлдвэр байгуулж хөдөлгүүрийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэв. 1867 онд Париж хотод болсон Дэлхийн үзэсгэлэн худалдаанд хоёр шаталбарт хөдөлгүүр нь алтан медаль хүртсэний ачаар худалдаа арилжаа нь нэмэгдэж компанийн орлого эрс өсөв. Тэд 1872 онд үйлдвэрлэлийг удирдах талаар ихээхэн туршлагатай авьяаслаг инженер Даймлерийг хөлсөлж хөдөлгүүр зохион бүтээх ажилдаа туслалцуулжээ. Хоёр шаталбарт хөдөлгүүр нь ихээхэн ашигтай байсан ч Отто дөрвөн шаталбарт хөдөлгүүрийн тухай бодлоо сэтгэлдээ тээсээр явлаа. Түлш, агаарын холимогийг гал авалцахаас өмнө шахаж чаддаг дөрвөн шаталбарт хөдөлгүүр нь хоёр шаталбарт хөдөлгүүрээс хол давуу үр дүнтэй болно гэдэгт итгэж байв. Ингээд Отто 1876 оны эхээр асаалтын сайжруулсан загвар бүтээж түүний үр дүнд амьдралд бодитой хэрэглэж болох дөрвөн шаталбарт хөдөлгүүр хийх бүрэн бололцоотой болжээ. Анхны загварыг 1876 оны тавдугаар сард бүтээж дараа жил нь шинэ бүтээлийн гэрчилгээ авчээ. Дөрвөн шаталбарт хөдөлгүүрийн бүх үзүүлэлт амьдралын шалгуурыг дааж үнэхээр үр ашигтай хөдөлгүүр болох нь дорхноо нотлогдож дараагийн арван жилийн хугацаанд 30 мянга гаруй ширхэгийг борлуулж маш их ашиг олов. Ленуарын хоёр шаталбарт хөдөлгүүрийг ашиглахаа бүр мөсөн больжээ. Францийн иргэн Альфонс бо де Роша гэгч 1862 онд дөрвөн шаталбарт хөдөлгүүр бүтээж шинэ бүтээлийн гэрчилгээ авсан гэж шүүхэд заргалдсан. Гэхдээ А.Роша шинэ бүтээл гаргасан боловч ганц ч ажлын загвар хийж байгаагүй, нэг ч хөдөлгүүр борлуулж байсангүй, хамгийн гол нь Отто түүний шинэ санааг огт мэдээгүй байжээ. Гэсэн хэдий ч шүүх А.Рошагийн шинэ бүтээлийн эрхийг хүлээн зевшөөрсөн ч Н.Оттогийн пүүс хөдөлгүүр үйлдвэрлэсээр, мөнгө олсоор байлаа. Н.Отто 1891 онд нас барах үедээ тухайн үеийнхээ баян хүмүүсийн тоонд багтаж байжээ. Инженер Г.Даймлер 1882 онд Оттогийн пүүсээс гарч түүний зохион бүтээсэн хөдөлгүүрийг машинд хэрэглэх арга сэдэж 1883 онд асаалтын явцыг нь боловсронгуй болгож хөдөлгүүрийг минутанд 700-аас 900 эргэлт хийдэг болгон сайжруулжээ. Н.Оттогийн зохиосон хөдөлгүүрийн дээд хурд нь минутанд 200 эргэлт хийдэг байв. Даймлер жижиг хөдөлгүүр хийж түүнийгээ дугуйд байрлуулж анхны мотоцикл бий болгожээ. Дараа жил нь Даймлер анхны дөрвөн дугуйтай машин хийжээ. Гэтэл Карл Бенц түүнээс түрүүлсэн нь мэдэгдэв. Карл Бенц минутанд 400 удаа эргэлттэй дөрвөн шаталбарт хөдөлгүүрээр хөдөлдөг 3 дугуйтай машин бүтээсэн байв. Эхлээд К.Бенц дараа нь Г.Даймлер нар зохиосон машинаа худалдсаар байв. Гэвч тэд эцэстээ нэгдэж өнөөгийн алдарт “мерседес-бенц” хөнгөн тэрэгний өвөг эцгүүд болсон билээ. Америкийн зохион бүтээгч, бизнесмен Генри Форд хямд үнэтэй хөнгөн тэрэг бөөнөөр үйлдвэрлэдэг болж автомашины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Дотоод шаталтат хөдөлгүүр, машин нь хүн төрөлхтөний хөгжилд амин чухал нээлт байсныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Машин зохион бүтээхэд Э.Ленуар, О.Отто, Г.Даймлер, К.Бенц, Г.Форд нар гэсэн хэдхэн хүн гол үүрэг гүйцэтгэснээс Отто хамгийн үр дүнтэй хөдөлгүүр хийснээрээ нэгдүгээрт бичигддэг юм. Энз утгаараа Николаус Август Отто хүн төрөлтөний өнөөгийн ертөнцийг жинхэнээр бүтээгчдийн нэг мөнөөс мөн билээ.